Үнэлгээний шинэ хэлбэр сурагчдыг дүн биш чанарын төлөө сурдаг болгоно
Сурагчдын үнэлгээнд өөрчлөлт оруулах тухай журмыг БШУ-ы сайд гаргалаа.
2013.10.02

Үнэлгээний шинэ хэлбэр сурагчдыг дүн биш чанарын төлөө сурдаг болгоно

Сурагчдын үнэлгээнд өөрчлөлт оруулах тухай журмыг БШУ-ы сайд гаргасан билээ. Энэ журмыг саяхнаас ерөнхий боловсролын сургуулиуд албан ёсоор мөрдөөд эхэлжээ.

Өмнө нь мөрддөг байсан үнэлгээний журам нь сурагчдын мэдлэгийг шалгадаг байсан бол шинэчилсэн журам нь сурагчдын сурлагын төвшин, ур чадварыг дүгнэдэг болсноороо онцлогтой ажээ.

Сурагчид ч дүнгийн төлөө биш чанарын төлөө сурдаг болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Энэ хичээлийн жилээс сурагчдыг доорхи байдлаар

1.Сурагчдыг эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилтыг 1-3 ангид үгэн үнэлгээгээр үнэлнэ.

2.Сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилтыг 4-5 ангид гүйцэтгэлийн хувиар тооцож, үгэн үнэлгээ давхар өгнө.

Энэ үнэлгээ нь тухайн сурагчийн сурлагыг бодитоор нь үнэлнэ.

З.Сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг 6-9 ангид гүйцэтгэлийн хувиар тооцож, үсгэн үнэлгээгээр үнэлнэ.

Ингэхдээ 59-өөс доош үнэлгээг хоёр шатлалаар тооцох юм байна. Тухайлбал, 40-59 хувьтай бол “дэмжлэг хэрэгтэй” гэсэн үнэлгээ өгөх бол 0-39 хувь авбал “онцгой анхаарах” гэж үнэлэх аж. Түүнчлэн жилийн эцсийн дүнг Х-ХII ангид 0-4 оноонд шилжүүлж, зуутын нарийвчлалтайгаар тооцохоор болжээ.

Ингэснээр тухайн сурагчийн сурлагыг бодитоор нь үнэлнэ гэж үзэж байгаа юм. Жишээ нь А+ буюу 97-100 авбал 4 оноо, А буюу 90-92 хувь авбал 3.33 оноо авах нь. Энэ мэтчилэн бүх үсгэн үнэлгээ нэмэх, хасах, энгийн хувилбаруудтай, түүнд тохирсон хувь, оноотой байх юм байна.