Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах ажлын хэсэг хуралдлаа.
2013.10.16

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах ажлын хэсэг хуралдлаа

"Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай”  Эрүүл мэндийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 371 дугаар тушаал батлагдсан.

Энэ тушаалын дагуу Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” бүрэлдэхүүн хэсгийн заалтууд,

Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн зарим арга хэмжээний хэрэгжилтийн эхний шатны үр дүнг үнэлж, дүгнэх, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал дээрх ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үүрэг даалгавар өглөө. Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 13 дэд ажлын хэсэг ажиллана. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал дээрх ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Эдгээр дэд ажлын хэсгийн гишүүд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалт, эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж, нийслэлийн хүн амын эмийн хангамж, чанар, дүүргүүдийн хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ,

төрийн эрүүл мэндийн төвүүдийн шинэчлэл, өнөөгийн байдал, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, эмнэлгийн барилга байгууламж, эзэмшлийн газрын ашиглалт болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид судалгаа хийж, үнэлгээ, дүгнэлт хийх ажээ.

Дээрх ажлуудыг хийснээр хариуцсан тусламж, үйлчилгээг сайжруулах товч, тодорхой, хугацаатай зөвлөмж гаргахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эрчимжих юм.