2013.10.18

С.Одонтуяа: Эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг гол шалгуур болгоно

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөлд өнөөдрийн байгаа санхүүжилтийн зарчмыг өөрчлөхөөр тусгасан байна. УИХ-ын түвшинд иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулин дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажилласан юм. Ингээд С.Одонтуяа гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ?

-Хуулийн нэг чухал заалт нь эмнэлгүүдийг энэ хүн тусламж үйлчилгээг чанартай авч байна уу гээд бүх зүйлүүдийг хянах хяналтын тогтолцоо нилээн нарийн бүрдэнэ. Тиймд эмнэлгүүд зөвхөн даатгалаас хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг л авах зохицуулалттай байгаа гэлээ.

Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлснээр, эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгүүдийг улсын, хувийн гэж ялгахгүйгээр тусламж үйлчилгээг худалдан авна.

Улсын, хувийн гэхгүй эмнэлгүүдийн дунд өрсөлдөөн бий болно.

Гэхдээ ганцхан тухайн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг гол шалгуур үзүүлэлт болгоно гэж хэлсэн. Ингэснээр улсын хувийн гэхгүй эмнэлгүүдийн дунд өрсөлдөөн бий болно гэж тайлбарлалаа.

-Хамгийн үр дүнтэй сайн эмнэлэг гэдгийг хэн тогтоох вэ?

-Бусад оронд эмнэлгийн сайн, муу бүх шалгуурыг даатгалын хяналтыг хийдэг байгууллага эрэмбэлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн санхүүжилтүүд даатгалын байгууллагаар явдаг. Манайд бол нэг хэсэг нь даатгалын байгууллагаар хянагдана.

Нөгөө хэсэг төсвөөс авч буй мөнгийг хэн ч хянадаггүй. Үүнийг аль болох нэгтгэн хяналт тавиад, улсын эмнэлгүүд нь үйлчилсэн үйлчилгээнийхээ хөлсийг авдаг. Үр дүнгээрээ, гүйцэтгэлээрээ санхүүжиж ирвэл бодитой болно гэсэн юм.