2013.09.09

Даатгуулагч төвтэй тогтолцоог нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын эв санааны нэгдлийн зарчим дээр тулгуурласан тогтолцоог шинэчлэхээр ХАХНХ-ын яамныхан ажиллаж байна. Эрүүл мэндийн тухай багц хуулийг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Намрын чуулганаар хуулийг хэлэлцэж, батлах эсэхээ шийднэ.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулжээ. Хөгжлийн бодлогыг баталснаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоо зах зээлийн голдиролдоо орох эсэх талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс тодрууллаа.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Үүнийг боловсруулахад гадаад дотоодын маш олон эрдэмтэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдлагууд оролцсон. Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратегийг ном болгон гаргаж байгаа.

Ес дүгээр сарын 11-нд эрүүл мэндийн даатгалын олон улсын хурал хэлэлцүүлэг явагдана.

Ном болгож буй гол зорилго нь энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн хувьд гарын авлага болгох, цаашид эрүүл мэндийн даатгалын стратеги ямар байх, ямар хөгжлийн чиг хандлага барьж байгааг гарын авлага хэлбэрээр гаргаснаараа ач холбогдолтой.

Ес дүгээр сарын 11-нд эрүүл мэндийн даатгалын олон улсын хурал хэлэлцүүлэг явагдана. Гадаадын олон төлөөлөгчид ирж оролцоно. Номоо хуралдаанд оролцох хүмүүст гарын авлага болгоно гэв.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилснөөр даатгуулагч төвтэй орчныг бий болгож, эрүүл мэндийн салбарыг зах зээлийн тогтолцоонд оруулах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа гэлээ.