Дуусдаггүй яриаг дуусгана
25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр Дуусдаггүй яриа клубээр цаашид хэлэлцэх сэдвүүдийн талаар ярилцлаа.
Манай нэвтрүүлгийн дөрвөн жилийн үндсэн хуулийн концевц нь юу байх, дараа нь яаж амилах, үр дүн нь юу байх вэ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Сэдэв бол Бид хууль тогтоох байгууллагад ард иргэдийг төлөөлж байгаа. Хамгийн том гэмт хэрэгтнүүд хууль зохиох эрхийг олж аваад хуулиа зохиогоод дараа нь гэмт хэргээ хуулийн дагуу хийдэг гэж үг байдаг.
Тэрэн шиг манай парламентад ийм зүйл байхгүй байлгахын төлөө энд бид парламент дээр яригдаж байгаа хууль, түүнийг энгийн байдлаар ард иргэдэд яаж хүргэх вэ өөр ямар байр суурь, хувилбар байж болох вэ гэдгийг иргэдтэйгээ ярилцах алтан боломжоор хангагдаж байна гэсэн үг.
Миний хувьд энэ дөрвөн жилд Оюу толгойг үр дүнд хүргэж, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль оруулах, хүүхэд харах үйлчилгээ энэ дөрвөн жилд хүүхэд болгон цэцэрлэгийн үйлчилгээ аваасай.
Гэртээ цоожлуулаад үлдэж байгаа хүүхдүүдээс сардаа 17 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа. Энэ гурван зүйл дээр хүчтэй төвлөрнө.
Манай гишүүд хэтэрхий их зүйл мэддэг.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Бидний энд байгаа гол зорилго бол ард иргэддээ тодорхой мэдээлэл өгөх явдал. Саяхан болж өнгөрсөн ардчилсан орнуудын чуулганы үеэр ярьж байсан.
УИХ-ын гишүүн гэдэг бол ЗГ-т үүрэг өгч ЗГ-ын хийж хэрэгжүүлж байгаа ажилд хяналт тавьж байдаг бүтцийн төлөөлөгчид юм. Тэгэхээр УИХ-аар батлагдан гарч байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой.
УИХ-аар янз бүрийн ач холбогдолтой олон хууль гардаг хэдий ч хэрэгжилтийн шатандаа учир дутагдалтай байна. Ард иргэдэд хуулийн талаар мэдээлэл байхгүй байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бид 22 жил улстөржиж явлаа. Монгол улс хөгжиж сайхан болж байна, үгүйсгэж болохгүй.Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны бодлоготой, Монгол Улсыг хөгжүүлэх өөрийн гэсэн загвартай болмоор байна.
Нэг нам, ЗГ гарахаараа өөр юм ярьдаг, урьд өмнөхөө үгүйсгэдэг. Ийм байдлаар хийрхсэн, доороо хий эргэсэн, нэг нэгнээ үгүйсгэсэн, хэт улстөржсөн байдлаар 22 жил явлаа. Үүнээс гарах гарц, шийдлийг олж чадвал бидний бас нэг үр дүн гарна.
Хоёрдугаарт нь бүс нутгийн хөгжлийн асуудал. Өнөөдөр бүс нутаг маань эзгүйдэж ард иргэд маань Улаанбаатар руу хэт төвлөрч байна. Хөгжлийн эрс тэс ялгаа гарч байна. Орлогын ялгаа гарч байна.
Та бүхнийг шинэ үеийн төлөөлөл гэж хараад байгаа. Иргэний хөдөлгөөнөөс их хурлын төлөөлөгч болоход өөрчлөх зүйл хэр их байна?
Бүтэн дөрвөн жил нэг зааланд сууна гэдэг чинь бие эрхтэнийхээ хувьд ч тэд хохирч байна шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ парламент дотор хамгийн утгагүй яриа бол жудаг. Хуулийн дээр жудгийг тавьж байгаа хүмүүс их байна. ЗГ нь УИХ-аасаа айдаг байлгамаар байна. Одоо бол УИХ нь ЗГ-аасаа айдаг тохиолдол бий. ЗГ нь УИХ-ын дэргэд паралел ажилладаг бага хурал болж хувираад байна.
Би босч үг хэлдэг энэ нь хэлбэртэж байгаа зүйл биш. Монгол, Орос, Хятад гурваас бусад Европын парламент үүссэн газар босч үг хэлдэг. Парламентад шинэ уур амьсгал, шинэ өнгө оруулмаар байна.
Парламент эрүүл байх ёстой. Өнөөдөр 76 гишүүн 76 бие даагч шиг ажилламаар байна. Нам гэдэг зүйлийнхээ барьцаанд ороод байна. Бүлэг тэднийг сонгоогүй иргэд сонгосон.
УИХ-ын гишүүн Гарамгайбаатар: Энэ парламент өмнөх парламентийг бодвол харьцангуй эрүүл парламент бүрдсэн гэж би боддог. Өмнө нь зөвхөн хоёр намын төлөөлөл байсан бол гуравдагч хүчин дээр нь бие даагчид, эмэгтэйчүүд олноороо орж ирсэн.
Намд харьяалагддаг хэдий ч намын бодлогоо шүүмжилдэг гишүүд нэлээн орж ирсэн. Монголын парламентад өөр салхи орох байх гэж харж байгаа.
Та хоёрдахь удаагаа парламентад сууж байгаа. Шинэ салхи мэдрэгдэж байна уу?
УИХ-ын гишүүд ижил эрхтэй байх асуудлыг хөндөх ёстой.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Өнгөрсөн найман жил хоёр нам эрх барьсан. Алдсан оносон зүйлүүд байгаа. Энэ парламент харьцангуй боломжийн парламент бүрдсэн.
Одоо бид болохгүй байгаа зүйлүүдээ өөрчилмөөр байна. Олонхийн дийлэнх нь дарга гишүүн болсон. Тиймд үндсэн хуулиндаа өрчлөлт оруулмаар байна.
Манай клубын гишүүд үндсэн хуулийн шинэтгэлийг хэр дэмжиж байгаа вэ?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Гарцаагүй хийх ёстой зүйл.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндсэн хуулийн шинэтгэл бол чухал асуудал. Үндсэн хуулийн үндсэн санаа юу вэ гэвэл УИХ-ын гишүүд, сайд нарын эрх чөлөөг нь хумина гэсэн ганцхан зүйл.
Үндсэн хуулийг сайн харвал гомдол гаргагч нь иргэд, гомдуулагч нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Ерөнхий шүүгч байгаа. Энэ юу гэсэн үг гэвэл Либерти гэж зүйл байна. Либерти гэдэг үгийг манайхан эрх чөлөө гэж ойлгодог. Энэ нь үнэн хэрэгтээ эрх чөлөөг боомилогч гэсэн үг.
УИХ-ын гишүүн Гарамгайбаатар: Би бол явцуу мэргэжлийн хүрээнд ажилладаг байсан хүн. Харин манай гишүүд бол маш их зүйл мэддэг, салбар, сэдэв болгоныг мэддэг хүмүүс байдаг. Би их гайхдаг.
Тухайлбал тухайн мэргэжлийг мэддэг хүмүүс л сайн, муу, алдаа, оноог нь ярьдаг болохоос өөр хүмүүс бол сонссоноороо ярьдаг. Ажил хийж байж л хүн дээшээ явдаг болохоос бэлэн зүйл горьдож суудаг хүн дээшээ явахгүй гэдэг нь л амьдрал дээр үнэн.