Оюу толгой компанид ажиллах Монгол ажилчдын нэг сарын цалин 1.5 сая төгрөгөөс эхэлж байна
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт Өмнөговь аймгийг зорьж Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” ХХК-д ажиллалаа.
Оюу Толгой компанид ажиллах Монгол ажилчдын тоог нэмэгдүүлнэ
Тус компанид одоогийн байдлаар 8000 гаруй иргэн ажиллаж байгаагаас 80 шахам хувь нь Монгол ажилчид аж. Монгол ажилчдын нэг сарын цалин 1.5 сая төгрөгөөс эхэлж байна.
Хэсэг 1
Хэсэг 2
Хөдөлмөрийн сайд энэ удаад “Оюутолгой” ХХК-д зочлох үеэрээ тус компанид ажиллах монгол ажилтныг хэрхэн сургаж байгаа, мөн ямар шалгуур хангасан хүн тус компанид ажиллах бололцоотой болдог. Монгол ажилчдын нийгмийн ахуй хангамж ямар байгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тус компани хэрхэн хангаж ажиллаж байна вэ зэрэг олон асуултыг тодруулах зорилготой энэхүү “айлчлал”-ыг хийсэн юм.
Мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд Оюу Толгой компаний үүрэг оролцоо их байна
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Хөдөлмөрийн яамыг тусад нь бие даан байгуулж, ажиллах болсон. Ингэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд харьяалагдаж байсан Мэргэжлийн боловсролын салбарыг Хөдөлмөрийн яам хариуцан ажиллахаар болсон билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газартай хамтран байгуулсан гэрээний дагуу “Оюутолгой” ХХК нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ямар ажлууд хийсэн, цаашид ямар чиглэл барьж ажиллаж байгаа зэргийг тодруулахад энэ удаагийн ажлын айлчлалын зорилго бас оршиж байсан юм.