Х.Ганбаатар: Ажилтан бэлтгэхэд хувийн хэвшлийн оролцоо асар их
Эдийн засгийн форум 2013
2013.03.05

Х.Ганбаатар: Ажилтан бэлтгэхэд хувийн хэвшлийн оролцоо асар их

Эдийн засгийн форум 2013 Төрийн ордонд болж байгаа билээ. Энэ үеэр Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатараас хэдэн зүйл тодрууллаа.

-Та энэ удаагийн форумаас ямар нэгэн чухал зүйл олж харав уу?

Эдийн засгийн форум 2013

-Энэ засгийн газар үйлдвэрлэлийн эрин үе гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн. Тэр хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга зам нь бүтээгдэхүүний төрөлжилт гэж хувийн хэвшлийнхэн ойлгож байгаа. Эдийн засгийн чуулганаар байр суурийг нэгдмэл болгож, нэг ойлголтод хүрдэг. Монгол уул уурхайгаараа дэлхийд брэнд болсон шүү дээ. Дэлхий хүмүүсийн ой тоонд орсон брэнд нэрээр бүтээгдэхүүнээ гаргаж чадвал Монголд баялаг бий болгоно. Тиймээс үүнийг бий болгоход бид нэг зорилготой ажиллах ёстой юм байна. Үүнийг хэрэгжүүлэх талаар хувийн хэвшлийнхэн төр засагтай хамтран ажиллана.

-Монгол брэнд бий болгоход мэргэжилтэй ажиллах хүч хэрэгтэй гэдгийг форумд оролцогчид хэлж байна. Засгийн газраас энэ талаар ажил эхлүүлсэн. Хувийн хэвшлийнхэн ямар оролцоотой байгаа вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдалд ажилтан бэлтгэхэд хувийн хэвшлийн оролцоо асар их болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, барилгын компанийн эзэн өөрөө ажилтнаа бэлтгэхийн тулд мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд захиалга өгөх хэрэгтэй. “Би энэ хүүхдийг дадлагын байраар хангаад төгсөнгүүт нь ажилд авна”гэдэг байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд сургууль, засгийн газар бэлэн болсон. Харин хувийн хэвшлийнхэн жаахан идэвхитэй ажиллавал мэргэжилтэй ажилтан бэлтгэх зам нь нээгдсэн.