Д.Ганхуяг: Хилийн цаана зэсийн хүдрийг бутлагч, бөмбөлөг болон шохойны агуулах барьсан байна
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурал боллоо. Үр дүнд хүрэв үү. Оюу толгойн үйлдвэрлэлийг эогсоох уу, яахаар болов?
-Хувь Нийлүүлэгчдийн хурал үргэлжилж байгаа. Хоёр тал Оюу толгойн төслийг улам идэвхтэй дэмжих, тухайлбал бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн ажлыг хугацаанд нь эхлүүлэх дээр урьдын адил хамтарч ажиллахаар болсон. Хоёрдугаар сарын 06-ны хурлаар хоёр тал нийт 20 орчим асуудлыг хэлэлцэхээр санал гаргасан. Үүнээс найман асуудлыг нь гуравдугаар сард хуралдах ТУЗ-ийн хурлаар шийдвэрлүүлэх чиглэл өгсөн байгаа. Дараагийн Хувь нийлүүлэгчдийн хурал гуравдугаар сарын сүүлчээр үргэлжилнэ. Энэ хурлаар эхлээд анхны хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр өссөн асуудлыг нэг тийш нь шийдэх болно.
Энэ хугацаанд Хувь нийлүүлэгчдийн хуралд бэлдэх ажлын хэсгийнхэн хууль, гэрээ, ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 40 гаруй хувь буюу хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэн шалтгааныг тодруулах юм. Уг нь энэ асуудлыг одоо ярьж суух биш. Оюу толгой компанийн гүйцэтгэх удирдлага цаг тухайд нь зардал нэмэгдэх гэж байгаа шалтгааны талаар ТУЗ-дөө асуудлын тавьж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой байсан.
Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр шийдсэн асуудлуудыг анхны хөрөнгө оруулалт ямар учраас өссөнийг тогтоосны дараа үргэлжлүүлэн ярих болно.
Манай хуульд ингэж заасан байдаг. Энэ анхны хөрөнгө оруулалтын хэтэрсэн зардлын 60 орчим хувь нь буюу 12 орчим тэрбум ам.доллар нь ирээдүйд улсын төсөвт татвараар орох орлогоос хасагдах гээд байгаа юм. Аль ч орны төр, засаг татварын орлогынхоо хойноос хөөцөлдөх нь мэдээж биз дээ.
-Хувь нийлүүлэггчдийн хурал болоод л байна. Талууд ойлголцвол гэрээ яаж өөрчлөгдөх юм бол?
-Монголын тал тавьдаг асуудлуудаа тавьсан. Бидний тавьж буй асуудлууд бүгд УИХ-аас гарсан шийдвэрүүд юм. Засгийн газар, Засгийн газрын гишүүдийн гол ажил нь УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх. Хөрөнгө оруулагч талын зүгээс тавиад байгаа хоёр дахь шатны санхүүжилтийн нөхцөл ч гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэхээр байгаа. Шалтгаан нь анхны хөрөнгө оруулалтаас цаашид хийгдэх нэмэлт хөрөнгө оруулалтыг бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж орж ирэх орлогоос хийхээр ТЭЗҮ-д тусгасан байдаг. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхой үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх, ногдол ашиг авч эхлэх хугацааг хойш сунгах гэх мэт. Хөрөнгө оруулагчийн эдгээр саналыг хүлээж авах боломж ихэд хомс юм. Энэ бүх асуудлуудыг анхны хөрөнгө оруулалтын эардлын өссөн шалтгааныг тодруулж нэг тийш шийдсэний дараа үргэлжлүүлэн ярилцах товтой байна.
-Саналыг нь хүлээж авахгүй гэхэд Рио Тин-тогийнхон юу гэж байх юм бэ. Хурал ихээхэн маргаантай үргэлжилсэн сураг байсан...
-Хурал дээр хоёр тал харилцан хүндэтгэлтэй хандаж байсан. Хурал ингэж аядуу тайван болсон нь хэлэлцээрийн үед баримтлах зарчмаа тохирсных. Бид хурлын эхэнд Монгол Улсын хууль, тогтоомж, гэрээ, ТЭЗУ бол эрх зүйн баримт бичгийг дээдлэнэ гэж тохиролцсон юм.
-Оюу толгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх явцад Ерөнхийлөгч хилийн цаана баригдаж байгаа байгууламжийн талаар тодруулж байсан. Үүнийг судлах ажлын хэсэг гарсан. Яг юу болоод байна вэ, тэнд?
-Хилийн цаана зэсийн хүдрийг бутлагч, бөмбөлөг болон шохойны агуулах барьсан юм байна. Үүнд ойролцоогоор 5-6 сая ам.доллар зарцуулсан гэх мэдээллийг “Эрдэнэс Оюу толгой” компаниас өгсөн. Гэвч ийм асуудлыг ТУЗ-өөр хэлэлцүүлээгүй гэдэг. Удахгүй ТУЗ нь хууль, тогтоомжийг мөрдсөн шийдвэр гаргана байх гэж найдаж байна.
Тэгвэл гэрээг манай талаас гардаж хийсэн хүмүүс яг юу гэж хэлдэг юм. С.Баярцогт, Д.Зоригт, С.Баяр, Л.Гансүх нарын хүмүүстэй уулзаж ярилцаж байна уу?
-Заримтай нь ярьж байсан. Ер нь гэрээ байгуулах үөд гэрээний төсөл дээр ажиллаж байсан хүмүүс “Эрдэнэс МГЛ" болон Засгийн газрын ажпын хэсгийн дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа.
Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх ёстой гэж ярьж эхэллээ. Таны бодлоор шинэчилсэн нь дээр гэж бодож байна уу?
Төрийн тэргүүний энэ ажлыг төр, засгийн түвшинд хариуцаж байгаа хүмүүс хийх нь зүйтэй гэсэн саналыг дэмжих байна. ТУЗ бол ихэнхдээ олонхиороо шийдвэр гаргадөг хамтын удирдлагын байгууллага. Энэ асуудлыг нэг яам дангаараа шийдэх боломжгүй. Хэлэлцдэг асуудлын гол нь бизнес төлөвлөгөө буюу төсөв батлах. Мөн энэ чиглэлээр тайлан сонсох хэрэгтэй байна.
Оюу толгойгоос гадна Таван толгойн асуудал хүнд байна. Таван толгойг хэрхэх бодлоготой байгаа вэ?
Эрдэнэс Таван толгой ХХК санхүүгийн хувьд хүндэрсэн нь авсан зээлийнх нь 60 гаруй хувийг Хүний хөгжил санд төвлөрүүпэн иргэдэд 21 мянган төгрөг өгөх зорилгоор тараасных.
Мөн уурхай илт ашиг муутай гэрээ байгуулсан, энэ чиглэлийн ордуудыг ашиглаж байгаа бусад компаниудтаи харьцуулахад уг компани зардал өндөртэй байсан зэрэг асуудлаас үүдэн ийм байдалд ороод байна. Энэ зардлыг багасгах асуудлыг аль хэдийнэ шийдвэрлэсэн гэж бодож байна.
-Ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн өртэй үүн дээр мөн хэмжээний хөрөнгө олчихвол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болно гэсэн. Тэдний хүсч байгаа зээлийг өгөх боломж байхгүй юу?
-Богино хугацааны санхүүжилтийн дэмжлэгийг Хөгжлийн банкнаас шийдвэрлэсэн. Цаашид энэ компанид өөрийнхөө хөрөнгөөр ашигтай ажиллах бүрэн боломж бий. Удахгүй Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажпыг Засгийн газар эрчимжүүлэх байх. Үргэлж энэ сэдвээр ярилцаж байгаа.
-Чалкогийн гэрээг цуцлах асуудал юу болж байгаа вэ?
-Гэрээнд хоёр орны төрийн өмчийн компанийн захирлууд гарын үсэг зурсан байдаг. Тиймээс энэ компаниудын удирдлага хоорондоо учир зүйгээ олох нь юу юунаас ч чухал байна. Ер нь уурхайн бүтээгдэхүүний худалдан авагч нь ямар ч тохиолдолд уурхайг алдагдалгүй тогтвортой ажиллахад хамтарч ажилладаг бизнесийн соёлтой байх шаардлагатай. Энэ бол дэлхий нийтийн жишиг.
-Гэрээг цуцалбал манайх хэдэн төгрөгийн алдагдал хүлээж, ямар хэмжээний мөнгө төлөх вэ?
-Гэрээнд өөрчлөлт оруулах нь чухал байна гэж үзэж байгаа. Энэ чигээр нь үргэлжлүүлбэл гэрээ цуцалсны торгуулиас илүү алдагдал хүлээхээр байгаа гэж компанийн удирдлага тайлбарладаг. Энэ тохиолдолд авсан зээлийн зарим хэсгийг мөнгөөр эргүүлж төлөх шаардлага үүсэх байх.
-Бас ган хийгээд нефтийн үйлдвэр хэзээ баригдах вэ?
-Ган хийх төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг ярьж байгаа. Ойрын үөд Засгийн газраас холбогдох шийдвэрүүд гарна. Нөфть боловсруулах үйлдвэрийн асуудлаар Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ оны дөрөв, тавдугаар сард барьж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ чиглэлд холбогдох яамд ажиллаж байна. Улам эрчимжүүпэхээр ажиллаж эхэлсэн. Гол нь харилцагч талуудтай хамааралтай асуудлуудаар санал солилцож байна. Японы хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулах, хоёр сая тонн газрын тосыг уг үйлдвэрт тогтвортой нийлүүлэх асуудлыг баталгаажуулах ажил явагдаж байгаа.
-Ер нь Засгийн газар, уул уурхайн яам уул уурхайд хатуу бодлого баримталж гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хааж байна гэсэн мэдээлэл гарах боллоо?
-Засгийн газар болон манай яам УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэг. Ийм л үүрэгтэй. Засгийн газар энэ хүрээндээ ажиллаж байгаа. Оюу толгой төсөлтэй холбоотой маргаан байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг хоёр тал хуулийн хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдэхээр хамтарч ажиллаж байна.
Мөн өмнөх УИХ-ын үөд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн асуудал байгаа. Ийм хууль олон оронд байдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын хурлаар баталсан. Энэ журмыг хэрэгжүүлж үзсэний дараа, өөр асуудал байвал хэлэлцэж болно байх.
Харин гадны хөрөнгө оруулалт хумигдсан уу гэвэл үгүй. Оны өмнөхөн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж санхүүжилт татсан. Энд дэлхийд томд тооцогдох хөрөнгө оруулагчдаас хангалттай санал ирсэн нь хөрөнгө оруулагчид манай улсыг ихэд сонирхож байгаагийн том жишээ байх.
Ер нь хөрөнгө оруулалтад улс төрийн тогтвортой байдал чухал байдаг. Энэ талаасаа манайд асуудал байхгүй. Мөн хөрөнгө оруулалтад татварын орчин нөлөөлдөг. Монгол Улс ойлгомжтой татварын тогтолцоотой, татварын хувь, хэмжээгээрээ Азидаа багад тооцогддог.
Нөгөө талаас Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах бодлогоо УИХ-аар батлуулж хөрөнгө оруулагчдадаа мэдээлсэн. Гол нь хариуцлагатай, ил тод, хуулиа дээдэлсэн уул уурхайг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх бодлогыг баримтлах бодлоготой байдгийг хэлмээр байна.