Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгууллаа
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр болов.
2012.10.02

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гишүүдэд Л.Энх-Амгалан, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй байхаар гишүүд зуун хувийн саналаар баталлаа.