Эрүүл мэндийн даатгалын сан
2014.01.13
“Шударга ёс" эвсэл ЭМД-ын хуулийг дэмжинэ гэлээ
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ.
Тодруулбал, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
"Шударга ёс" бүлгээс дээрх гурван асуудлыг дэмжиж байгаагаа бүлгийн дэд дарга Ч.Улаан илэрхийллээ.