Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдвал энэ мөнгө улс төрчдийн халааснаас гарна
Нийгмийн эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор редакцын уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.
-Таны санаачилсан хуулийн төсөл иргэдэд боди- тоор ямар үр өгөөжтэй вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Эрүүл мэндийн даатгалд та бүхэн цалингийнхаа дөрвөн хувийг өгдөг. Шууд мөнгөөр нь өгдөг. Энэ бол татвар биш. Өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн даатгалын энэ мөнгийг чинь төсвийн мөнгө шиг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр даатгал төлсөн хүмүүс хяналт тавьдаг, хариуцлага тооцох механизм үнэхээр байхгүй.
Нөгөө талд улстөрчдийн дунд даатгалыг аль яам нь хариуцах вэ гэдэг уралдаан 20 жил болсон. Энэ мөнгө хэнийх, хэнд зарцуулах вэ гэдэг утга агуулга нь маш их алдагдсан. Нэг жишээ хэлье. эрүүл мэндийн даатгалд 180 тэрбум төгрөгийг та бидний халаас- наас авдаг. Таван даатгалын нэг нь л энэ шүү дээ. Үүнээс 40 тэрбумыг нь л хөгжим захиалсан хүмүүст нь өгөх гэж оролдож байна. 140тэр бум нь үлдэгдэл гээд явж байгаа.
Миний ойлгож байгаагаар улстөрчид үүнийг хэрэглэж байгаа. Энэ байдлыг л таслан зогсоож, даатгал төлж байгаа хүмүүс энэ мөнгөө мэддэг болъё гэж байгаа. Энэ нь хуульдаа хэрхэн тусч байна вэ гэхээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгаа. Энд даатгалын голыг бүрдүүлдэг бизнес эрхлэгчид, жирийн ажилчид ямар ч эрх мэдэлгүй. Эрүүл мэндийн даатгалын газар гэж байгаа. Энэ байгууллагын санхүүжилт нь төсвөөс бүрддэггүй. Энэ байгууллага та бидний татварын мөнгөний дөрвөн хувиар санхүүждэг.
Өөрөөр хэлбэл, 180 тэрбумын дөрвөн хувь буюу долоон тэрбум төгрөгөөр санхүүждэг. Энэ мөнгийг төсвийн мөнгө шиг боддог. Яагаад долоон тэрбум төгрөгийг өгч байна вэ гэхээр миний өмнөөс эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ худалдан авч өгөөрэй гэж өгдөг. Гэтэл энэ нь даатгуулагчид огт хамаагүй болчихдог. Энэ хуулийн төсөл дээр юу гэж заасан гэхээр "Эрүүл мэндийн даатгалын байгуул- лага нь энэ хуулийн дагуу байгуулагдсан хараат бус, хуулийн этгээд байна” гэсэн. Энэ үндсэн санаа нь. Энэ талаар олон улсын конвенцод заахдаа “Бусдын нөлөөнөөс ангид байх ёстой.
Гаднын эрх мэдэлд автахгүй, өөрөө өөрийгөө удирдах ёстой’’ гэж бий. Гэтэл энэ эрх мэдэл нь алдагдаад оронд нь Засгийн газар, сайд нар хийж байгаа. Сайд нар энэ мөнгөнд үнэхээр дуртай. Энэ хуулийн төслийн 15-ын 3-т “Эрүүл мэндийн даатгалын төв байгууллагын даргыг үндэсний зөвлөл томилж, чөлөөлнө” гэж байгаа. Маш энгийн. Ингэхээр мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалж эхэлж байгаа байхгүй юу. Би даатгалын газарт гомдол гаргалаа. Тэр газар гомдлынх нь дагуу эмнэлгийн байгууллагад очиж, мөнгөө татаж авах уу, хариуцлага тооцох уу гэдэг зүйл ярина. Ердөө л ингэж эрүүл мэндийн даатгалыг эзэнтэй болгоё гэж байгаа юм. Нэг сонирхолтой баримт хэлье. 180 тэрбум төгрөгийн 140 тэрбумыг бид ашиглаж чаддаггүй. Энэ бол хадгаламж зээлийн хоршоо биш.
Монголчууд өндөр өртөгтэй хагалгааг 100 хувь шийдэх боломжтой
Энэ мөнгийг аль банкинд, ямар хүүтэйгээр хадгалж байгааг хэн ч мэдэхгүй. Би сэтгэл өвдөж явдаг нэг зүйлээ хэлье. Сая нэг сэтгүүлчийн бие өвдсөн шүү дээ. Түүн шиг зурагт болгоноор л нэг хүүхэд өвдсөн, эх шаналсан дүр зураг гарч байна. Монгол орон даяараа сэтгэл өвдөж байна шүү дээ. Эрхтэн шилжүүлэн суулгах гэх өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээг өнгөрсөн жил гарсан тоогоор нь дэлхийн хэмжээний хамгийн чанартай үйлчилгээний зардлаар тооцоход есөн тэрбум төгрөг гарч байгаа юм.
Тэгэхээр монголчууд өндөр өртөгтэй хагалгааг 100 хувь шийдэх боломжтой байхад зөвхөн энэ хууль саад болж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тухай хууль бол олон хүний ашиг сонирхол, амь амьдралтай холбоотой хууль. Амин чухал хэрэгцээтэй зүйлээ ард түмэн дэрхийтэл дэмжих хэрэгтэй байгаа. Нэг сайн зүйл гэвэл манай Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам, Сангийн яам, эрүүл мэндийн яам гурав эрүүл мэндийн даатгалын газрыг бие даалгах хэрэгтэй гэдэгт зарчмын хувьд нэгдэж байгаа. Гэхдээ та бүхний дэмжлэг ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ бол асар их мөнгөний тухай яригдаж байгаа шүү.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан хуультай агуулгын хувьд ямар зөрүүтэй байгаа вэ?
-Зарчмын хувьд бие даалгана гэж байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газар дотроо эрүүл мэндийн даатгалын газар нь одоо хэлтэс шиг яваад байгаа. Түүнээс биеэ даалгая гэж байгаа. Түүнээс биш дээр нь байдаг малгай- нууд нь хэвээрээ байна. Гэхдээ зарчмын хувьд бид бие даалгая гэдэг дээр ойлголцсон байгаа.
-С.Ганбаатар гишүүнээс асуухад шинэ хуулиар бол иргэд хяналт тавьдаг болно гэж байна. Энэ нь хөрсөн дээр буух хэр боломжтой гэж үзэж байна вэ?
-Үүнээс өөр механизм олж харахгүй байна. Одоо байгаа хувилбарыг та нар хар. Засгийн газар, улстөрчид иргэдэд дэндүү хайртай хууль. Та нарын өмнөөс эрүүл мэндийн үйлчилгээг худалдаж авч өгдөг ажлыг хариуцаж байна. Үүнийг иргэнд өөрт нь өгье гэж байгаа юм. Яаж вэ гэхээр иргэдийг үйлдвэрчний эвлэлийнхэн төлөөлдөг байна. Одоо эрүүл мэндийн үндэсний зөвлөлд үйлдвэрчний эвлэлийн гурван хүн байдаг. Тэдэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Бизнес эрхлэгчдийг төлөөлж Ажил олгогч эздийн холбооноос гурван хүн байгаа. Гурван яамны сайд байгаа. Энэ есөн хүн бидний өмнөөс эрүүл мэндийн асуудлыг маань хариуцдаг. Шинэ хуулиар эрүүл мэндийн зөвлөлд эр- хийг нь өгч, хариуцлагыг нь хүлээлгэе гэж байгаа юм.
-Тухайлбал хариуцлагыг хэрхэн тооцдог болох юм бэ?
-Яаж хариуцлага тооцохыг хэлье.Өнөөдөр даатгал төлөөлж байгаа ч эрүүл мэндийн үйлчилгээ маш муу байгаа шүү дээ. Ийм тохиолдолд гомдолтой хүн бүр аймаг болон дүүргийнхээ салбар зөвлөлд хандах ёстой. Болохгүй бол өөрсдийгөө төлөөлж үндэсний зөвлөлд суусан зургаан хүнийг солих эрх нь бий. Солихгүй гэвэл эрүүл мэндийн газрынхан эмнэлгүүдтэйгээ хариуцлага тооцох шаардлага үүснэ. Энэ тохиолдолд бид. дөрвөн хувиа өгч, долоон тэрбумын санхүүжилтийг тэдэнд өгдгийн ач холбогдол гарна.
-Даатгалаа бариад улсын эмнэлэгт үзүүллээ. Тэгтэл “Тэнд очоод шинжилгээ хийлгэ” гэдэг. Баахан шинжилгээ хийлгээд эргээд очиход “Наад эмчилгээг чинь энд хийхгүй” гээд өөр тийш нь явуулдаг. Тэр нь өөрийнх нь хувийн эмнэлэг байх нь элбэг. Ийм байхад надад даатгал ямар хэрэгтэй юм бэ?
-Энэ бол амьдралд байдаг жишээ. Асуултад хариулахаасаа өмнө нэг зүйлийг хэлье. Эрүүл мэндийн даатгал яах гэж бий болсон бэ гэвэл хэзээ нэг цагт хэлж биш хийсч ирдэг өвчин тусах хэцүү үед санхүүгийн эрсдэл- гүй байя гэж гаргасан хууль. Энэ яаж хагалгаа хийж, хэрхэн онош тавьж, яаж хагалгаа хийх вэ гэдгийг ярьдаг- гүй хууль. Гэтэл өнөөдөр яаж байна вэ гэхээр таныг санхүүгийн эрсдэлд оруулж байна шүү дээ.Насаараа даатгалд мөнгө төлчихөөд хэн нэг нь өвчин тусвал хамаатан даяараа бужигнаж байгаа.
Одоо эрүүл мэндийн тогтолцоо юун дээр тогтож байна вэ гэвэл бие биеийнхээ хайр дээр тогтож байгаа. Хамаатнууд нийлж байраа зардаг, дахиад хэн нэгийнх нь зардаг. Хамгийн сүүлд нь тэр хүнээ алддаг. Даатгал өнөөдөр улам нэр хүндгүй, хүмүүс бүр өгөхгүй болох гээд байна шүү дээ. Үүн дээр гаргалгаа нь юу юм бэ. Эрүүл мэндийн даатгалд ямар өвчин, онош, эмчилгээ үйлчилгээ, эмнэлгийн бүтээгдэхүүн, ямар үнээр хамрагдах вэ гэдгийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дээр шийдье гэж байгаа юм. Үүнийг шийдэхийн тулд энэ зөвлөл долоон тэрбумынхаа«0 саяар нь ч юм уу судалгаа хийлгэдэг байг. Нийгэмд аль өвчин зонхилж байна вэ гэх мэт. Өөрийн тань авсан эмчилгээ даатгалд ороогүй тухай сая ярьж байна. Үүнийг оруулдаг эрхийг нь үндэсний зөвлөлд өгье. Тэгэхдээ хөндлөнгийн бие даасан судалгаан дээр үүнийг гаргая гэж байгаа юм.
-Ер нь эмнэлэг, эмч, даатгал гурвыг яаж холбовол оновчтой вэ?
-Яаж холбох вэ гэхээр даатгалын үндэсний зөвлөлийн даргад хариуцлага тооцдог эрх мэдлийг иргэнд өгье гээд байгаа юм. Даатгалын байгууллагад өөрсдийнх нь эзэн болсон иргэдэд үйлчлэхгүй байгаа эмнэлэгт хариуцлага тооцдог эрхийг нь өгье гэж байгаа юм. Тэгвэл эмч нар сайдад таалагдаж ажиллахаа болино. Өвчтөнүүдэд тал засч ажиллах шаардлага үүснэ.
-Эрүүл мэндийн даатгалаа төлөөд эмнэлэгт үзүүлж болно Гэвч улсын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж нь байдаггүй. Сайн эмчилгээ хийлгэхийн тул, хувийн эмнэлэгт очих болдог. Тэр өндөр төлбөртэй хувийн эмнэг гийг яаж даатгалтай болгох вэ?
МRI аппарат
-Хоёр хариул байна. Нэгдүгээрт хувь, хувьсгалын эмнэлэг гэж ялгахгүй гэсэн зарчим байгаа. Үйлчилгээ үзүүлж байгаад н л даатгалын мөнгийг өгөх ёстой Хэдийгээр улсын эмнэлгийг хадгалж дэмжиж үлдэх бодлого барих ёстой хувийн эмнэлэг айлын дагавар хүнхэд шиг байж болохгүй. Хоёрдугаар улсын эмнэлэгт тоног төхөөрөмж, ур чадвар муу байгаа гэж ярьж байна. Тэр үнэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрүүл мэндийн тоног төхөөрөмж маш олон нүгэлтэй хүмүүсийн гарын савраар орсон. Энэ талаар болон жил ярьж байгаа. Нэр зааж ярьж байсан хүмүүс нь шоронд орсон байна.
Би Авлигатай тэмцэх газар өгч байсан нэг материалаа хэлье. Улсын нэг том клиник эмнэлэг дээ МRI аппарат шахсан. Хоёр тэрбум 400 мянган төгрөгөөр шахсан. Тэр нь Орост ашиглаж байгаад 600 сая төгрөгөөр орж ирсэн МRI байсан. 4-дахин үнийг нь өсгөж зарсан гэсэн үг. Тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал үүнтэй ч холбоотой. Түүнээс гадна менежмент дутагдаж байгаа Нэгдүгээр төрөх шиг дахиад нэг эмнэлэг байгуулчихвал асуудал байхгүй л гээд байсан. Таван тэрбумаа билүү эмнэлэг байгуулсан, дахиад хүйн халдвар гарлаа шүү дээ.
-Вакцины тендерийг ганц, хоёр компани жил болгон авдаг. Цаана нь улстөрчид байгаа нь мэдээж. Үүнийг яаж цэвэр болгох вэ. Вакцинд бас бидний даатгалын мөнгө яваа биз дээ?
-Вакцины мөнгө бол төрөөс гарч байгаа. Эрүүл мэндийн салбарт эмнэлэг дээр зарцуулж байгаа хөрөнгө оруулалтын 70-аас илүү хувь нь даатгалаас өгч байгаа. 30-40 хувийг нь төсвөөс өгч байгаа. Эхний ээлжид эрүүл мэндийн даатгалын мөнгийг Засгийн газраас хараат биш болгох юм бол дараа нь тэр 40 хувь руу орно.
-Даатгалын төлбөрийн тухай асуухад одоогоор бид талхнаас хямд үнээр л эрүүл мэндээ даатгаад байгаа. Чанартай үйлчилгээ авахын тулд үнийг нэмэх ёстой юу. Энэ тал дээр хуулийн төсөлд хэрхэн орсон байна вэ?
-Саалиа бэл- дэхээр саваа бэлд гэж үг бий. Талх- наас үнэтэй байна уу, хямд байна уу гэдэг одоохондоо ярих асуудал биш. Тэгж яривал энэ чинь үлдэгдэлтэй сан шүү дээ.Таван даатгалын хамгийн их үлдэгдэлтэй нь. Саалийн савны цоорхойг нь битүүлсний дараа үнийг нэмэх эсэхийг нарийн судалгаан дээр ярих зүйл. Одоо бид байгаа мөнгөө л зөв зарцуулъя гэж байгаа юм.
-Даатгалын үр ашгийг мэдрэхгүй байгаа хүмүүс энэ хуулиас бүр холдсон байгаа. Ийм тохиолдолд хэн хяналт тавих юм бэ?
-Нэгдүгээрт, мэдээж үүнд цаг хугацаа орно. Гол нь өнөөдөр эхэлж байгаа нь чухал. Даатгалын үндэсний зөвлөлийн хүмүүс бэрхшээл юу байгааг нийгэмд ярьж эхэлнэ.Эрүүл мэндийн даатгалын газрын даргадаа асуудлаа шийдэхийг шаардана.
Танай дүүргээс санал гомдол их ирж байна. Иргэдэд чанартай үйлчлэхгүй бол санжүүжилтээ өгөхгүй. Танайхаас өөр байгууллагатай гэрээ хийлээ шүү
Тэр дарга “Танай дүүргээс санал гомдол их ирж байна. Иргэдэд чанартай үйлчлэхгүй бол санжүүжилтээ өгөхгүй. Танайхаас өөр байгууллагатай гэрээ хийлээ шүү” гэдэг асуудал яриад эхлэхээр нөгөө эмнэлгүүд чинь даатгуулагчдад таалагдах гэж ажиллаж эхэлнэ. Даатгуулагчид үүнийг нь мэдэрнэ. Нөгөө талаараа даатгалын газар сурталчилгаагаа өөрийн эрхгүй хийж эхэлнэ. Долоон тэрбум төгрөгийн санхүүжилтийг бид автоматаар өгөөд байгаа. Энэ бол маш их мөнгө. Барууны оронд даатгалын газар нь хэвлэл мэдээллийнхэнтэй маш ойр ажилладаг.
Урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч хийдэг. Хамгийн сонирхолтой нь эрүүл мэндийн даатгалын газар үйлдвэрчний эвлэлийнхэнтэйгээ их ойр ажилладаг. Яагаад үйлдвэрчний эвлэлтэйгээ ойр ажилладаг вэ гэхээр жишээ нь уурхайд шинээр нэг хүн ажилд орлоо гэж бодъё. Тэгэнгүүт эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч очиж, “чи даатгал төл гэж огт хэлдэггүй” юм байна. Харин хамт ажиллаж байгаа хүмүүс нь энэ хүн даатгал төлбөл сүүлд нь бид түүний мөнгөөр өвчнөө эмчлэх болно гэдгээ мэддэг. Тиймээс даатгал төлөөрэй гэдгийг ахмад ажилчид нь хэлдэг. Тийм байдлаар хоорондоо холбогддог.
-Нэг зүйл ойлгомжгүй байна. Монголчууд их идэвхгүй хүмүүс. Үндэсний зөвлөлийн төлөөллийг хэн сонгох юм бэ. Миний өмнөөс хяналт тавиад, шахаад өгөх хүн нь хэн байгаа юм бэ?
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 200 мянган гишүүнтэй. Хөдөлмөрийн насны сая гаруй хүн байгаа. Тэдний 20 хувь нь үйлдвэрчний эвлэлд төлөөлөл болж байна гэсэн үг. Даатгуулагчид таалагдсан хүнээ тавина.
-Хяналт талаасаа үйлдвэрчний эвлэлийнхэн их үүрэгтэй орох нь. Гэтэл С.Эрдэнэ гишүүний санаачилсан хууль гэхэд төсөл боловсруулахад нь үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл ороогүй байдаг. Ингээд зөрчилдөөд эхэлж байгаа юм биш үү?
-Хууль санаачлагч гэдэг утгаараа хуулийн ажлын хэсэг, дэд хэсэгт хамаагүй орвол ашиг сонирхлын зөрчил гэж үздэг юм билээ. Гэхдээ ажлын хэсэгт Үйлдвэрчний эвлэл заавал орох ёстой гэдэгт хатуу зогсоно. Энэ шаардлагаа үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичигт тун даруй хүргүүлэх хэрэгтэй. Шаардлагаа хүргүүлээд үгүй гэвэл энэ зарчмыг үгүйсгэж байна гэсэн үг.
-Би улсад 30-аад жил даатгал төлсөн. Гэхдээ ер ашиглаж байгаагүй. Төлсөн мөнгөө буцаагаад ашиглах боломж байх уу?
- Насаараа мөнгө төлсөн хүмүүс мөнгөө эргүүлээд авч болох уу гэж их асуудаг. Эрүүл мэндийн даатгал хуримтлалын, эв санааны тогтолцоо гэж хоёр янз байгаа. АНУ хуримтлалын тогтолцоо руу орсон. Чи өвдөхгүй л бол насны эцэст мөнгөө авна. Гэхдээ өгсөн мөнгөнийхөө хэмжээгээр л эмчилгээ ав. Бага мөнгө төлсөн бол бараг эмчилгээ авахгүйтэй адил. Үндсэндээ чи үхэж болно гэдэг. Үүний үр дүнд юу болсон бэ гэхээр АНУ-ын иргэдийн 10 гаруй хувь нь даатгал сайн авдаг.
Олонх нь үгээгүй ядуу. Ийм ирээдүйдээ баталгаагүй хүмүүс юу ч хийхээс буцахгүй болсон. Обамагийн сүүлийн зургаан жил ярьж байгаа зүйл нь эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчилье гэж байгаа. Манайх бол эв санааны тогтолцоон дээр байна. Зүүний хүчнүүд энэ хувилбарыг дандаа дэмждэг. Яагаад гэвэл ихэнхдээ бид ажилгүй, ядуу учраас бие биеэ хамгаалах гэж гарсан хууль. Бид өөрсдөө өвчлөөгүй ч хамаатнууддаа тусалдаг.
-Хуулийн төслийг батлахгүй тохиолдолд та яах вэ?
-Эрүүл мэндийн даатгал төлөх үү, үгүй юу гэдэг асуудлыг тавина. Үүнийг төлсний хэрэг байна уу гэдгийг ард түмнээсээ асууна. Байхгүй гэвэл төлөх үү, үгүй юү гэдгийг гаргаж тавихаас өөр аргагүй болно. Г эхдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ингэж татаж унагамааргүй байна.
Хүмүүсийн итгэл үнэмшлээр ирсэн энэ тогтолцоог улам боловсронгуй болгомоор байна. Энэ бол дэндүү чухал асуудал. Уруул нь омголтож, харц нь гуньсан олон мянган хүний төлөө энэ хууль явж байгаа. Ийм чухал сэдвийг хөндсөн “Үндэсний шуудан сонины” хамт олонд баярлалаа. Та бүхэнд мэдээлэл үргэлж нээлттэй байх болно. Тиймээс ажлын хэсгИйн хуралдаан дээр та бүхнийг урьж байна. Ард түмний эрх ашгийн төлөө ярьж байгаа бол түүнийг ард түмнээс нь нууж хааж болохгүй юм.