Н.Тэгшбаяр: Дэлхийн зах зээл дээр нэг кг шар нунтаг 80 орчим ам.доллар байхад нэг тонн коксжих нүүрс 50 ам.доллар хүртлээ уналаа
Бүгд найрамдах Франц улсын гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнгөрсөн долоо хоногт манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хийсэн томоохон ажлын нэг бол Монгол Францын хамтын ажиллагаа тэр дундаа эрчим хүчний салбарт илүү идэвхитэй ажиллах байлаа.
Энэ дагуу дэлхийд цөмийн технологиор тэргvvлэгч Арева болон Мицубиши Корпорацийн Ерөнхийлөгчтэй Стратегийн тvншлэлийн гэрээнд гарын vсэг зурах ёслолын ажиллагаа болсон. Энэ талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Сая Арево болон Мицубиши Корпорацитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ талаар ?
-Энэ бол маш том ажлын эхлэл. Монгол Улсыг дэлхийд харах үйл явц болсон гэж болно. Францын “Арева” групп, Японы “Мицубиши” корпораци манай төрийн өмчит “Монатом” компани стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Олон улсын нэртэй томоохон компаниуд манай Цөмийн энергийн тухай хуулийг зөв байна гэж харж байгаагийн илрэл юм.
Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тус салбарт гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах тохиолдолд хамтарсан компанийн 34 хувийг Монгол Улс шууд, үнэ төлбөргүй эзэмшинэ. Энэ хуулийн дагуу хамтарсан компани байгуулагдаж Япон, Франц хоёр нийлээд 66 хувь эзэмших юм. Энэ нь стратегийн хувьд маш чухал гэж үзэж байгаа. Харин хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж батална. Европ, Ази тэр дундаа дэлхийд монголыг хөрөнгө оруулагчдад ээлттэй болсон гэдгийг харуулж байна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын үндсэн хууль, Үндсэний аюулгүй байдлын үзэл баримтлал, Цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн тенхологийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцэж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн гзар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд өнгөрсөн 2010 онд байгуулсан Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн үзэл санаанд бүрэн нийцэж байгаа.
Дэлхийн цөмийн эрчим хүчний станцын танилцуулга
Францын Гадаад хэргийн сайд, Мицубиши корпорацийн ерөнхийлөгч нар анх удаа манай улсад айлчилсан. Гадны том орны Гадаад хэргийн сайд, том компанийн ерөнхийлөгч Монголд ирэхийг дэлхийн банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид харж байгаа шүү дээ.
-Энэ нь эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг килограмм шар нунтаг 80 орчим ам.доллар байна. Харин нэг тонн коксжих нүүрс 50 ам.доллар хүртлээ уналаа. Манай экспортын орлого төрөлжиж, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг татах. Нөгөө талаас зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргахад салбар хоорондын хоршилыг ч бий болгох технологи, санхүүгийн ач холбогдолтой юм.
-Ер нь цөмийн энергийн салбарын хөгжил ямар шатандаа байна вэ?
-Монгол Улсад цацрагийн хяналт, цөмийн технологийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, төсөл арга хэмжээ, ажлыг өндөр түвшинд байна гэж Олон Улсын атомын энергийн агентлагийн техникийн хамтын ажиллагааны газар дүгнэсэнд бид сэтгэл хангалуун байна. Энэ нь манай улс дэлхийн хэмжээнд эн зэрэгцэн явж байгаагийн илэхрийлэл юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган цөмийн хаягдал оруулахыг бүр мөсөн хориглосон. Хойшид ч гэсэн цөмийн хаягдал оруулахгүй асуудал хэвээрээ байна. Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр атомын цахилгаан станц барих асуудлыг хойшлуулж, хэрэгтэй эсэхийг эрдэмтэд судалж байна.
Дэлхийд атомын цахилгааны станц барихыг хойшлуулж байна гэдэг боловч Олон Улсын атомын энергийн агентлагийн мэдээгээр эрчим хүчний хомсдлоос гарахын тулд БНХАУ, Энэтхэг, ОХУ, БНСУ, Турк, Вьетнам, Их Британи, Арабын нэгдсэн Эмират зэрэг олон орон атомын цахилгаан станц шинээр барихаар төлөвлөж байгааг дурдах нь зүйтэй.
-Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт хийгдсэн үү ?
Тулгамдаж байгаа асуудал гэж ярихаас илүүтэйгээр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлого болон хуулв эрхзүйн орчин нь маш тодорхой байх ёстой.
-Цөмийн энергийн тухай хуульд саяхан нэмэлт, өөрчлөлт орсон. Хамгийн гол өөрчлөлт нь урт хугацаанд татварыг тогтвор байлгах бодлого юм. Энэ нь хөрөнгө оруулагчдад ээлтэй, манай эрх ашигт нийцсэн маш чухал зүйл юм.
-Энэ салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна?
-Тулгамдаж байгаа асуудал гэж ярихаас илүүтэйгээр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн цөмийн энергийн салбарт төрөөс баримтлах бодлого болон хуулв эрхзүйн орчин нь маш тодорхой байх ёстой.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх цацрагийн аюулгүй байдал, цөмийн технологийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандарт, журам, нормативуудыг олон улсын түвшинд хүргэн шинэчлэх, шинээр боловсруулах, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхийг сайжруулах ажлыг хийж байна.