Худалдан авах ажиллагаа - Иргэдийн оролцоо
Шинэчлэлийн Засгийн газраас төрийн худалдан авах ажиллагааны талаар авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн байгууллага болох Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд аймаг, нийслэл, орон нутагт худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий худалдан авах ажиллагааны 31 салбар нэгж байгуулагдаж тэдгээрт 193 хүн ажиллаж байгаа нь худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын үндэс суурийг бэхжүүлэх эхлэл болж байна.
Худалдан авах ажиллагааны хүрээнд
Засгийн газрын 2012 оны тогтоолоор “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаас 2013 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг батлуулж 330 төсөл арга хэмжээг 625 багцад хуваан худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж байна. Дээрх төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад 2197 аж ахуйн нэгж оролцсон байна.
Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлд
550 ТББ-ын төлөөлөл оролцсон
Сангийн сайдын 2013 оны 84 дүгээр тушаалаар Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох журамд өөрчлөлт орсноор сургалт зохион байгуулахаас гадна, төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан сургалтын шалгалтыг авч гэрчилгээг олгодог болов.
Энэ ажлын хүрээнд тус газраас нийслэл, 21 аймагт худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох 154 удаагийн сургалт зохион байгуулан 5500 гаруй иргэнийг хамруулж, 2500 гаруй иргэнд гэрчилгээ олгосон байна.
Худалдан авах ажиллагааны талаар иргэд, аж ахуйн нэгжид ойлгуулах зорилгоор цуврал анимэйшн хийж олон нийтийн сүлжээ буюу www6youtube.com, www.facebook.com-ээр дамжуулан 5950 гаруй иргэдэд хүргэв.
Тендерийн урилга, тендер шалгаруулалтын үр дүнг Сангийн яамны www.e-procurement, Худалдан авах ажиллагааны газрын www.e-tender.mn, www.zasag.mn болон 16 яам, агентлаг, мэргэжлийн холбоодын цахим хуудсанд тавьж иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдэд нээлттэй танилцуулж хэвшлээ.
Олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр
Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтыг сайжруулах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 550 гаруй төлөөллийг оролцуулан ажиллаж байна.
Орон нутгийн худалдан авах ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хяналт тавих үүрэг бүхий 160 гаруй хүнийг иргэний төлөөлөгчөөр томилуулан худалдан авах ажиллагаанд тогтмол оролцуулдаг болов.
Цахим хэлбэрт шилжүүлснээр
Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх үе шат
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т тусгасан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж, захиалагч нь шийдвэрлэдэг өнөөгийн тендерийн тогтолцоог өөрчилж гүйцэтгэгч нь шийдвэрлэдэг болгох” заалтыг хэрэгжүүлэхээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:
-Цахим худалдан авах ажиллагааны МЕРS системд нийт 367 аж ахуйн нэгжийг бүртгэн цахим системийн хувийн нууцлалын код олгож, 91 төсөл, арга хэмжээний авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан нь нийт худалдан авах ажиллагааны 27,4 хувийг эзэлж байна.
Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулснаар хувийн секторт тендер шалгаруулалтад оролцох зардал буурна, тендер шалгаруулалтыг зохион байгуулах төрийн зардал 1,3 тэрбум, тендерийн материалыг архивлах хадгалах зардал 2.0 тэрбум төгрөгөөр буурч, нийт 3.3 тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ хэмнэсэн мөнгөөр Засгийн газар нэмэлт худалдан авалт хийж тухайн жилд 1-2 сургууль, цэцэрлэгийн барилга барих боломж той юм.
Мэргэжлийн байгууллагын ажлын үр дүн
Орон нутгий нэгжийн зохион байгуулсан ажил
-Мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар худалдан авах ажиллагааг мэргэжлийн түвшинд, богино хугацаанд зохион байгуулж, төрийн үйлчилгээг ил, тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн.
-Худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор www.procurement.gov.mn, www.e-tender.mn вэб хуудсыг хөтөлж худалдан авах ажиллагааны урилга, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид ил тод, нээлттэй шуурхай хүргэж ажилласнаар тендертэй холбоотой гомдол маргаан буурсан.
-ШӨХТГ, АТГ болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласнаар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх чухал алхам бүрдсэн.
-Татварын ерөнхий газраас тендерт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхитай холбоотой мэдээллийг тухай бүр авч ажилласнаар аж ахуйн нэгж байгууллагууд татвараа хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнадаг, санхүүгийн тайлангаа үнэн зөв мэдээлж хэвшээд байна.
-“Барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааны 130-10845 олон улсын стандарт”- ыг Стандартчилал хэмжил зүйн техникийн Үндэсний хороогоор батлуулсан нь Монгол улсын худалдан авах ажиллагааг анх удаа ISO-10845 олон улсын стандартын дагуу зохион байгуулах боломж бүрдсэн.
-Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр аж ахуйн нэгж, компаниуд тендерийн баримт бичгийг цахим системээс үнэ төлбөргүй татан авч өөрийн компаний боловсон хүчин, тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхийг харгалзан тендерт оролцдог болсон.
-Худалдан авах ажиллагааны явц, үр дүн болон худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгж, компаниудын мэдээллийн санг бүрдүүлсэн.