2013.11.07

БНАСАУ-тай эдийн засгийн харилцааг идэвхжүүлнэ

Монгол улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн айлчлалын хүрээнд дагалдан явсан ҮХАА-н сайд, Гадаад хэргийн сайд нар тодорхой албан бичгүүдэд гарын үсэг зурж баримтжуулсан. 2010 онд БНАСАУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын наймдугаар хуралдаан гэж болсон.

Энэ хуралдаан хоёр жил тутамд нэг удаа болох төлөвлөгөөтэй буюу 2012 онд болох ёстой байсан ч болоогүй. Харин сая Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр есдүгээр хуралдаан болсон байна. Есдүгээр хуралдаанаар ямар асуудлуудыг шийдэж, хөдөө аж ахуйн салбарт хэрхэн яаж хамтарч ажиллах болсон талаар ҮХАА-н сайдаас тодрууллаа.

ҮХАА-н сайд Х.Баттулга: Есдүгээр хурлаар хоёр улсын хоорондын харилцааг идэвхижүүлэх тал дээр нилээн ач холбогдол өгсөн. Комиссын есдүгээр хурлын ёсоор нэгэнт хоёр улсын тогтолцоо өөр болохоор тогтолцоогоо хольсон аж ахуй нэгжүүдийг байгуулаад, энэ аж ахуй нэгжүүдээр зорилтуудаа хэрэгжүүлье. Монгол улсын хувийн хэвшил бол хувийн аж ахуйнууд байдаг.

Есдүгээр хурлаар хоёр улсын хоорондын харилцааг идэвхижүүлэх тал дээр нилээн ач холбогдол өгсөн.

Ардчилсан Солонгос улс бол төр нь улсынхаа ч, хувийнхаа ч юмыг хийдэг тогтолцоотой. Тэгэхээр энэ тал дээр нилээн идэвхи гаргаж сайдын түвшинд комиссын хурлыг ахлуулахаар хоёр талаасаа Ардчилсан Солонгосын талаас Гадаад худалдааны сайд, монголын талаас ҮХАА-н яамны сайд нь гэж тохирсон.

Монгол улс хөдөө аж ахуйн тал дээр туршлагатай. Ардчилсан Солонгос бол 50 мянган га газрыг хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх зорилт тавьсан юм байна. Мөн аялал жуулчлалын салбарт чөлөөт бүс нээх гэх мэт асуудлуудыг тохироод сая Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бичиг баримтууд дээр гарын үсэн зурсан гэлээ.