Л.Болд сайд Японд айлчилна
2012.09.24

Л.Болд сайд Японд айлчилна

Mонгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Гэнбагийн урилгаар тус улсад энэ оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд ажлын айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдын анхны гадаад айлчлал бөгөөд сайд Л.Болд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-д бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.
 
Мөн Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано болон Батлан хамгаалахын сайд С.Моримото нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн асуудлуудаар санал солилцохоос гадна Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Олон улсын Хамтын ажиллагааны банк (JBIC)-ны удирдлагатай уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зарим тодорхой  асуудлаар санал солилцох зэрэг арга хэмжээнүүд айлчлалын хөтөлбөрт тусгагдаад байна
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.