Багануур дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ
2009 оны 5 дугаар сарын 9–ний өдөр Багануур дүүрэгт ажиллав. Энэ үеэр Дүүргийн удирдлагуудтай уулзан дүүргийн ажил амьдралтай танилцаж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мөн дүүргийн ЭМН, Худалдаа үйлчилгээний төв, Хилийн цэргийн 0252 дугаар анги зэрэг байгууллага аж ахуйн нэгжээр орж ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ ажиллагсадтай нь уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсож УИХ,Засгийн газраас хийж хэрэгжүүлж буи ажил, бодлого шийдвэр, шинээр батлагдсан хууль журмыг сурталчиллаа.
Эдгээр уулзалтанд 400 гаруй иргэд хамрагдсан байна. Дүүргийн хамгийн өндөр настай ахмад дайчин Дэндэвийн хүсэлтээр гэрт нь зочилж амьдрал ахуйтай нь танилцаж санал хүсэлтийг нь сонсож шийдвэрлэхээ илэрхийллээ. Мөн дүүргийн жижиг үйлдвэрлэл эрхлэгч Хавалхааны модны цехийн ажилтай танилцаж хүсэлтийг нь хүлээн авлаа.
Мөн өдрөө орон нутгийн Сүлжээ-3 телевизээр шууд ярилцлагад орж УИХ,Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж иргэд сонгогчдын сонирхсон асуултад хариуллаа.