Гишүүн С.Баярцогт
2014.02.11
Жижиг намынхан С.Баярцогтыг амраахгүй
Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийг гишүүн С.Баярцогт ахалж буй юм.
Уг Ажлын хэсгийнхэн урьдчилсан дүгнэлтээ АН-ын бүлэгт танилцуулах үеэр “УИХ-д суудал аваагүй намуудыг татан буулгах нь зөв” гэсэн саналыг зарим гишүүн нь гаргасан байдаг. Энэ мэдээлэл улс төрийн намуудыг ичээнээс нь гаргасан. Тэд эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчлөө хэмээн хэсэг хэсгээрээ хэвлэлийн хурал хийх болсон. Бас Ажлын хэсгийн ахлагчийн хувьд С.Баярцогтын утас завгүй хангинаж, намуудын төлөөллүүд түүнтэй ойр ойрхон уулзаж, санал бодлоо хэлж байгаа аж. Чуулганы завсарлагаанаар улс төрийн намынхан Ажлын хэсгийн ахлагчийг амраахгүй байхаар шийдсэн бололтой.