"CONSULT EXPO – 2014” үзэсгэлэн болно
“CONSULT EXPO–2014” хоёрдугаар үзэсгэлэн, семинарыг Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтээс санаачилжээ
2014.02.25

"CONSULT EXPO – 2014” үзэсгэлэн болно

Үндэсний болон олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, холбогдох төрийн ба төрийн бус байгууллагуудыг хамруулсан “CONSULT EXPO–2014” хоёрдугаар үзэсгэлэн,  семинарыг Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтээс санаачлан 2014 оны 03-р сарын 14-16-нд  БЛЮ СКАЙ ТАУР-т зохион байгуулах гэж байна.

“Уг үзэсгэлэн, семинараар дээрх чиглэлийн байгууллага хооронд мэдээлэл, тэргүүн туршлага солилцох боломж бололцоог нээж өгөх, үндэсний зөвлөх үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулан  хөгжүүлэх гарцыг эрэлхийлсэн өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой юм. Тухайлбал, энэ үеэр үндэсний зөвлөх үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд бизнес эрхлэгчдэд зээл тусламжийн талаарх мэдээлэл, зөвөлгөө өгнө. Түүнчлэн  зөвлөх үйлчилгээний хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн бодлогод хэрхэн тусгах талаар ярилцана” гэж зохион байгуулагчид хэллээ.

“CONSULT EXPO–2014”-ийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт, хамтран зохион байгуулагчаар Европын Холбоо болон ЕСБХБ тус тус ажиллаж байгаа тул ММЗИ-ийн гишүүн байгууллагууд болон ЕСБХБ-ны БЗҮ хөтөлбөрийн мэдээллийн санд бүртгэлтэй зөвлөх компаниуд давуу эрхтэйгээр оролцох юм. Тиймээс, зохион байгуулагчдын зүгээс энэхүү таатай боломжийг цаг алдалгүй ашиглахыг зөвлөх компаниуддаа уриалж байна.