Сангийн сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Сангийн сайд Ч.Улаан Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
2014.02.27

Сангийн сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр 21.00 цагт Толбо сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн бол өнөөдөр 10.00 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар болон албан газрын дарга, эрхлэгч нартай уулзалт хийж, аймгийн Засаг дарга Х.Дармений “Баян-Өлгий аймгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлагын тухай”, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Шолпаны “Баян-Өлгий аймгийн Төсөв, санхүүгийн талаарх товч танилцуулга” мэдээллийг сонсож, харилцан санал солилцлоо.

Сангийн сайд уулзалтын дараа аймгийн Татварын хэлтэс, Гаалийн газрын ажил байдалтай танилцав. Дараагаар нь аймгийн Хөгжимт драмын театрт Баян-Өлгий аймгийн ард иргэдтэй уулзаж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.