Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.02.25

Баянхонгор аймаг мал сүргийнхээ тоог 600 мянгаар нэмэх төл малаа хүлээн авна

Энэ жил улсын сайн малчин гэдэг эрхэм алдрын эзэн болсон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2-р багийн малчин Тогтохбаярынх өвлийг үнэтэй давж хавартай золгоод байна.

Сайн малчных эхний 50 төлөө хүлээн авчээ. Бөмбөгөр сум энэ жил 167 мянган толгой мал тоолуулсан байна. Баянхонгор аймгийн нийт нутгийн тал хувийг говийн бүс нутаг эзэлдэг учраас мал төллөх хаврын улиралд тэнгэрийн ааш хэдэнтээ хувирч малчдын чадлыг их шалгадаг байна.

Малчид хувьчилж авсан мал сүргээ эсэн мэнд бойжуулахын төлөө хичээх болсон байна. Бэлчээр голлосон мал аж ахуйд нөмөр болох хашаа хороо, өтөг бууцаа сайн бэлдсэнийг залуу малчны хот харуулж байна.

Шадар сайд Д.Тэрбишдагва: Малчидтай ярилцаж байхад ямар улиралд ямар ажил хийхээ мэддэг учраас бэлтгэлээ сайжруулж байна. Малчны хотыг сайн тохижуулж, шалгаруулах ажил явуулж байгаа юм байна. Хамгийн сайн хотоо тохижуулсан хүмүүс өвлийг өнөтэй давж байна. Хэдийгээр хүйтэн байсан ч тохилог хотонд мал эрсдэл багатай өвлийг давдаг.

Баянхонгор аймаг 2 сая 987 мянган толгой мал тоолуулснаас энэ хавар 600 мянган төл хүлээн авах юм байна. Төл хүлээн авах бэлтгэлээ малчид сайн хангасан болохоор хүндрэл гарахгүй гэдгийг орон нутгийн удирдлага хэлж байлаа.