УИХ-ын гишүүн О.Содбилэг
2014.03.10

О.Содбилэг: Энэ жил ахмадын ордон барина

Орхон аймаг өдгөө 90 орчим мянган хүн амтай. Цагтаа улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг байсан Эрдэнэт хотын иргэдийн амьдрал таагүй байгаа талаар орон нутгийнхан ярьж байна.

УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн О.Содбилэг тэргүүтэй албаны хүмүүс,гишүүд Эрдэнэт хотод ажиллалаа. Валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цалин тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй байгаа энэ үед санал бодлыг нь сонсохоор ирж байгаад Эрдэнэтийнхэн талархалтай хандсан. Иргэдийн худалдан авах чадвар нь муудаж байхад бүх зүйл сайхан байгаа хэмээн ярьж буй эрх баригчид, иргэдийн дунд ажилладаггүй төрийн тэргүүнүүд байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм.

 Чингис бондын мөнгөөр үр ашиггүй гудамж талбайд зарцуулагдаад дуусч байгаа нь төр ирээдүйгээ харсан хөгжлийн бодлогогүй байгаагийн жишээ гэдгийг Орхон аймгийн иргэд хэллээ. Орхон аймагт тэтгэвэр авдаг 7000 гаруй ахмад настан амьдардаг. Тиймээс ахмадуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж нэгтгэж байх байр сууц чухал байгааг ахмадууд онцолсон. Тэтгэвэр нэмэх, тэтгэврийн насыг наашлуулах шаардлагатай байгаа ахмадууд хэлж байлаа.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Манай ахмадын холбоо надтай хамтарч ажиллаж байгаад Улсын төсөвт ахмадын ордон бариулахаар зураг төсөл оруулаад, хөрөнгө мөнгийг нь төсөвлөчихсөн байгаа. Энэ жил ахмадын ордон баригдана” хэмээн хэллээ.

Засгийн газрын гаргасан үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үр дүнгүй өнөө маргаашаа аргацайсан зүйл гэдгийг иргэд хэллээ.