Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.19

Эх орны хүндэт цэрэг, албан хаагчдад шагнал гардууллаа

Зэвсэгт хүчний  93 жилийн ойн босгон дээр  хотын захирагч Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зарим хүмүүст төрийн одон медаль  гардууллаа.

Монгол улсынхаа эрт эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа Монгол цэрэг алдар суугаа дурсгасаар байна. Зэвсэгт хүчинд алба хааж эх орноо батлан хамгаалах үйлс оролцож байгаа хувь нэмрийг нь үнэлж төр засаг хүндэтгэл үзүүллээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, цэргийн хүндэт медаль, батлан хамгаалахын хүндэт жуух бичиг, дайчин алдрын нэг хоёрдугаар одон, дэд хурандаа цолоор албан хаагчдийг шагнан урамшууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Монгол цэрэг зэвсэгт хүчин ямар байгаагаас нийгмийн суу алдар хамаардаг. Хэрвээ монгол цэрэг хийморьтой, зэвсэгт хүчин цол золбоотой байвал нийгэм мөн хийморьтой байдаг. Тиймээс энэ өдрийг зөвхөн зэвсэг хүчний төдийгүй манай нийгмийн цог золбооны өдөр хэмээн ойлгож байгаа. Юуны өмнө манай залуучууд эх оронч үзлээр хүмүүжиж бие бялдар цогтой байх үйл хэрэгт чин сэтгэлээсээ зүтгэж байдаг та бүхэндээ нийслэлчүүдийн өмнөөс талархлаа илэрхийлж байна.

Монгол төр, монгол цэргийн салшгүй нэгэн түүх туурга тусгаар улсын бие даасан байдлыг илтгэсээр байгаа юм. Энэ ч утгаараа нийслэлийн ИТХ, захирагчийн албаны дагуу албан хаагчдыг шагнан урамшууллаа.