
2014.03.19
А.Мөнхбат МЗХ-ын Ерөнхийлөгч боллоо
Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга асан А. Мөнхбат Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өчигдөр болсон МЗХ-ны чуулганаар тэрбээр уг албанд сонгогдон тамга тэмдэгээ хүлээн авсан байна. МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Зоригтбаатар нь эрүүл мэндийн шалтгаанаас болж ийнхүү албаа А. Мөнхбатад шилжүүлэхээр болжээ. Хэдэн жилийн өмнөөс л тэрбээр ажилаа өгнө гэдэг байсан ч өчигдөр албан ёсоор чуулганаа хийж албан ажлаа шилжүүлсэн байна. Дашрам дурдахад А. Мөнхбат нь 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж МШХХТГ-ын дэд даргынхаа албан тушаалаа өгөөд байгаа юм.