2011.03.04
С.Бямбацогт: Орон сууцны зээлийн хүү бууруулах асуудлыг Засгийн газар оруулж ирнэ
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлагдаад хэрэгжүүлэх эхлэлийн шатандаа явж байна. Та энэ хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр үр дүнтэй болно гэж бодож байна вэ?
-Дунд болон урт хугацааны төслөөс бүрдсэн энэ хөтөлбөр 7-8 жилийн хугацаанд хэрэгжиж дуусах ёстой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой төлөвлөгөөнүүд гаргасан. Үүнийг дагалдуулж Засгийн газраас 10 орчим хуулийн төсөл барих ёстой. Өнгөрсөн намрын чуулганаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг баталсан. Үүнээс гадна намрын чуулганаар Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийг баталсан. Энэ төсөлд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан байгаа. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл, орчин бүрдэж эхэлж байгаа гэхэд болно.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр анх “Утаагүй Улаанбаатар” нэртэй байлаа. Миний бие энэ ажлын хэсгийн ахалж ажиллах явцдаа “Шинэ бүтээн байгуулалт” гэж нэрлэе. Яагаад гэвэл Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх тусам хөдөө орон нутгаас хот руу нүүдэл, шилжилт хөдөлгөөн улам бүр ихэснэ. Тийм учраас Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барья гэж ярьсан байгаа. Сүүлийн жилүүдэд зөвхөн орон сууц барьдаг, үүнийг дагаад хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээ орхигддог. Үүнийг шинэ бүтээн байгуулалт руу татаад иж бүрнээр нь шийдэх асуудлыг тусгаж өгсөн. Улаанбаатар хотод 500 км замыг шинээр барих буюу шинэчлэх сайжруулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгалаа. Агаарын бохирдол, утааны асуудлаас гадна автомашины утаа, тоосжилт гэх асуудлыг арилгахаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн 2010 онд Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалтад 30 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 70 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байна. Үүний зэрэгцээ зээл тусламж, олон улсын хөрөнгө оруулалтаар томоохон ажлууд хийгдэнэ. Хөгжлийн банкаар дамжуулж Засгийн газраас баталгаа гаргах болон санхүүжилтолгох журмаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэх орчин бүрдэж байгаа.

-Эхний үр дүн нь хэзээнээс харагдах бол?
-2012 он гэхэд эхний үр дүн харагдаад эхэлнэ. Гэр хорооллыг барилгажуулахаас гадна суурьшлын дэд бүтцүүдийг Тахилтын ам, Яармаг, Баянзүрхийн товчооноос цааш байгуулах юм. Үндсэндээ 2012 оноос ажлын үр дүн харагдана. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нүүрсийг боловсруулж хэрэглэх, гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг бууруулах, цахилгаан халаагуур тавих байдлаар олон ажлыг хэрэгжүүлж, үр дүн нь гарах байх.
-Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдлаа. Хэдий хугацаанд хэдэн хувиар буурах бэ?
-Өмнө нь УИХ-аас хууль батлаад хэрэгжилтэд нь хяналт тавилт сул байсан. Харин энэ хөтөлбөрт тодорхой заасан байгаа. Агаарын бохирдлыг эхний ээлжинд 30 хувиар, 2012 он гэхэд 10 мянган айлын орон сууц барина зэргээр тусгаж өгсөн Дагалдуулаад өөрчлөх ёстой жагсаалтыг оруулсан. Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулинд 2010 он гэхэд 10 хувиар, 2013 онд 20 хувиар бууруулна гэж зорилтоо тодорхойлсон. Үүнийг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтны хариуцлагын асуудлыг ч тусгаж өгсөн. Хэрвээ хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцно. Ингэснээр хөтөлбөр хэрэгжих эрх зүйн орчныг сайжруулсан гэж үзэж байгаа.
-Гэр хорооллынхон орон сууцны зээлд хамрагдахад банкнаас шаардаж байгаа баталгаа, хүү өндөр байдаг. Цаашид үүнийг хөнгөвчлөх болов уу?
-Газар бол өөрөө өмч.Монгол Улсын иргэн бүр газар өмчлөн авах эрхтэй. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар орон сууцны төлбөрт шингээж болно. Мөн Орон сууцны корпорациар дамжуулж эхний ээлжинд төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Үүнийг зөвхөн төрийн албан хаагчдад бус нийт ард иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг бид ярьж байна. Үүнтэй холбогдоод зээлийн хүү тодорхой хэмжээгээр өндөр байгаа. Өнөөдөр 40 сая төгрөгийн зээл авч байгаа иргэн 20 жилийн хугацаанд хүүндээ 36 сая төгрөг төлж байгаа. Өөрөөр хэлбэл 40 сая төгрөгийн үнэтэй байрыг 20 жилийн хугацаатай зээлээр авахад 76 сая төгрөг төлөхөөр болж байна. Тиймээс аль болох зээлийн хүү бууруулах, тодорхой хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг Засгийн газраас удахгүй оруулж ирж шийдэх байх.
-Та нийслэлийн асуудлыг шийдэх тусам шилжин ирэгсэд нэмэгднэ гэж байсан. Тэгвэл орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар ямар ажил хэрэгжүүлэх вэ?
-Тийм ээ. Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх бүр ар араасаа асуудал урган гарна. Яагаад гэвэл хөдөө орон нутгийн асуудлыг орхигдуулсан учир. Тиймээс бүхэлд нь авч хэлэлцэх хэрэгтэй. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай замаар холбох хэрэгтэй. Дээр нь хөдөө орон нутагт орон сууц,сургууль цэцэрлэг барих шаардлагатай.
96 сум сууринг байгуулах зэргээр Монгол Улсыг бүхэлд нь жигд хөгжүүлэх бодлогыг барьж байж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулна. Ингэхгүй бол Улаанбаатар хотод л орон сууц барьдаг. Улаанбаатарт ирсэн хүн ажилтай болдог, эрчим хүч хямд үнэтэй байдаг болоод байна. Үүнээс болоод автозамын түгжрэл нэмэгдэж байна.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний бололцоо хэр байгаа бол?
-Энэ хөтөлбөр дотор тодорхой тусгасан. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлнэ. Үндэсний цемент, барилгын төмөр, армотарийг дотооддоо үйлдвэрлэнэ. Барилга барина, зам тавина, эрчим хүч татна. Үүнийг дагаад ажлын байр бий болгоно. Тиймээс мэргэжил сургалтын үйлдвэрлэлийг дэмжиж, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэхээр тусгасан. Бид хүнээ сургаж, хөдөлмөрлүүлж, цогцолбор ажил хийнэ гэдгийг тодорхой тусгасан.
-Намрын чуулганаар батлагдаагүй хуулийн нэг нь Сонгуулийн тухай хуулийн төсөл. Та энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн хуулийн төсөл дээр аль нэг талыг бариагүй. Нэг л зарчмыг хэлж байна. Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлдэг байгаасай. Сонгуулийн үр дүн нь шударга, ил тод, хариуцлагатай байгаасай гэж бодож байна.
-Сонгуулийг аль системээр явуулбал манай нөхцөлд зохицох бол?
-Сонгууль шударга явагддаг, ил тод байдаг, сонгогчид эрхээ эдэлдэг байхад болно. Тиймээс аль нэг сонгуулийн системийн хувилбарыг чухалчлаагүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.