С.Бямбацогт: 150 сумын иргэд бүсийн нэмэгдэлд хамрагдах боломжтой
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Танэрбүхий20гаруй гишүүний хамтБүсийн нэмэгдлийнтухай хуулийн төслийгөргөнбарьсан.2012оны сонгууль ойртожбуйтай холбоотойгооргишүүдзамаазасажэхэллээ гэсэн яриадуулдах болсон. Уг ньэнэ асуудал шинэ зүйлбишбиздээ?
-Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсантай холбогдоод янз бүрийн зүйл ярьж байх шиг. Гэхдээ бүсийн нэмэгдлийг сонгуулийн шоу хийх гэж санаачлаагүй юм. Манай улсад 1970, 1980 оны үед өндөр уулын, говийн бүсийн нэмэгдэл олгодог байсан. Уг нь шинэ зүйл биш.Өнөөдөр хилийн байцаагч, сумын эмнэлгийн ажилтнууд зохих хэмжээнд нэмэгдэл, урамшуулал авдаг.Үүнийг тухайн алслагдсан бүс нутгийн энгийн иргэд ч адил хэмжээнд хүртэх хэрэгтэй гэдэг утгаар төслийг санаачилсан юм. Төр засгаас хязгаар нутгийнхаа иргэдийг анхаарч,дэмжихгүй бол болохгүй нь. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлнэ гээд төв суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн тасрахгүй байна.Улаанбаатар,Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг ачаалал нэмэгдсэн. Орон нутагт бүх сум гэрэл цахилгаантай байхад хотын захын гэр хорооллынхон харанхуй байна. Бүсийн нэмэгдэл өгөх асуудлыг oлoн жил ярьсан. Монгол Ардын Нам, Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүсийн нэмэгдэл олгохоор тусгасан. Бид Засгийн газар болон улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон амлалтыг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл санаачилсан. Өнгөрсөн жил өргөн барьсан ч дэмжлэг аваагүй.
-Сүүлдөргөнбарьсан төсөлд бүсийннэмэгдэл олгох нутагорны зааг ялгаа, хэдэнтөрлийн урамшууллыг ямар байдлаар олгохзэрэг асуудлыгнарийвчлан тусгасанбайна. Бүсийн нэмэгдэлдхичнээнИргэнхамрагдахболомжтой вэ?
-Манай улсын 336 суманд амьдралын төвшин,бараа бүтээгдэхүүний үнэ,дэд бүтцийн хөгжил ямар байгаад нарийвчилсан судалгаа хийсэн.Алслагдсан бүсийн 82, говийн бүсийн 70, нийт 150 орчим сумын иргэдэд нэмэгдэл олгох нь зүйтэй гэж үзлээ. Тухайн бүс нутагт ажиллаж амьдардаг төрийн албан хаагчдын цалинг 20 хувь, таван жил ажилласан тохиолдолд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал өгөх, алслагдсан хилийн боомтуудаар орж ирдэг өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлж хөнгөлөх заалт тусгасан. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэж найдаж байна.
-Засгийн газраас 2011 оныгХөдөлмөрэрхлэлтийг дэмжихжилээрзарласан.ТаХөдөлмөр эрхлэлтийгдэмжиххуулийнтөслийг хэлэлцүүлэгтбэлтгэхээрбайгуулагдсан УИХ-ынажлыг хэсгийг ахалжбайгаа.Хуульбаталснаар хөдөлмөрэрхлэлтийнэрхзүйнорчинд тодорхой ямарөөрчлөлт орох вэ?
-Монголын ард түмний өмнө тулгамдсан, Засгийн газар шийдвэрлэхээр хүлээж буй асуудал нь иргэдийг ажилтай болгох.Өнөөдөр ажилгүй иргэд ядууралд өртөж үүнээс үүдээд нийгэмд бухимдал үүсдэг. Иргэдийг ажилтай болговол ядуурлаас ангижрах боломж нээгдэнэ. Хэрхэн олон иргэнийг ажилтай болгох, мэргэжилтэй хүмүүст ажил олгох, ажил хийх сонирхолгүй хүнийг яаж ажилд дуртай болгох вэ гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар зохицуулахыг оролдож байна. Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсгийнхэн нухацтай хандан зарчмын зөрүүтэй 70 орчим саналыг нэгтгэн хаврын чуулганы үеэр хэлэлцүүлэхээр бэлтгэж эхэлсэн. 2011 он Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил. Энэ утгаараа хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим зардлын талаар нааштай шийдвэр гарахад нөлөөлөх болов уу.
-Засгийнгазар 60 мянган ажлын байрбий болгохоорхөтөлбөртөө тусгасан,Хөдөлмөр эрхлэлтийгДэмжиххуулийгбаталснаар нааштайямар үр дүн гарах бол?
-Халамжийн бодлого,хөдөлмөрийн бодлого хөөр нэгдээд Монголыг халамжийн улс болгож харагдуулаад байна. Халамж, хөдөлмөр хоёрыг салгаж чаддаггүй юм бол ядаж хөдөлмөрлөлтийг эхэнд нь гаргая. Хөдөлмөрийн биржийг дүүрэг, аймаг, хороо, суманд бий болгох шаардлагатай. Ажил олгогч, ажилчин хоёрыг уулзуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгох байдлаар төрийн бус байгууллагын оролцоогоор хангах шаардлагатай. Ингэхгүйгээр төрийн албан хаагч халамжийн асуудалд хэтэрхий анхаараад хөдөлмөр эрхлэлтийг орхигдуулж байгаа. Ажилгүй иргэдийг бүртгэж, мэдээлдэг хүн болж л хувирсан. Тэднийг хэрхэн мэргэжил, ажилтай болгох вэ гэдэгт анхаарал хандуулах боломжгүй болчхож. Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд зуучилдгийг эдийн засгийн хөшүүргээр нь дэмжин хувийн хэвшлийнхнээр хийлгэх боломжтой.
-Эдийнзасгийнхөшүүргээр хувийнхэвшлийнхнийгдэмжинэ гэж байна.Ямархэмжээнийурамшуулал олгохоор төлөвлөж байгаа вэ.Өнөөдөр цайны газар,хамгаалалтын албанд чюмуунэгхүнийгажилд авахын тулд 14хоног туршилтаарявуулаад тэнцэхгүйгэдэгшалтгаанаарцалинурамшуулалөгдөггүй үзэгдэл газаравсан. Иймэрхүүүзэгдлийгхуульдхэрхэн зохицуулахбол?
-Зургаан cap, жил ажил хайгаад олж чадаагүй,хорих ангиас суллагдсан,бүтэн өнчин зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хувийн хэвшлийнхэн ажилд авбал.тодорхой хэмжээгээр урамшуулал олгохоор тусгалаа. Ажлын байрыг тогтмол хадгалж, нэмэгдүүлбэл урамшууллыг нэмнэ. Ажил олгогчид иргэдийг ажилтай байлгаж ядуурлыг бууруулахад их нэмэр оруулна.Мэргэжлийн боловсрол олгох, хөдөлмөрт бэлтгэх асуудал ч яригдана. 6-12 cap хүртэл хугацаагаар иргэнийг ажлын байртай байлгасан хувийн хэвшлийн байгууллагад түүнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.Зорилтот бүлгийнхэн ажлын байранд 12 сараас дээш хугацаагаар ажилласан тохиолдолд тухайн хүнд мөн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох заалт төсөлд орсон. Ажил олгогчдын дунд иргэдийг түр ажлын байраар хангана гээд цалин хөлсийг нь өгөхгүй хохироох үзэгдэл бий. Нөгөө талаас хүмүүс ажилд ороод шантарч ажлаа хаяж явах, худлаа ярьдаг тохиолдол бишгүй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд л хугацаа заагаад урамшуулал олгох заалт тусгасан. Ингэснээр ажлын байр тогтворжиход нөлөөлнө.
-ХөдөлмөрЭрхлэлтийгдэмжихХуулийгхаврынчуулганаар хэлэлцэжбаталсан тохиолдолдхуулийгхэрэгжүүлэхэдтодорхой хэмжээнийхөрөнгө шаардагдана.Хэрхэн шийдвэрлэхвэ?
-2011 оны төсөвт Хөрөнгө эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө суусан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль батлагдсаны дараа зохих хэмжээнд нэмэлт хөрөнгө шаардагдах байх.Түүнийг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр шийдвэрлэх боломжтой.