Д.Галсандорж: 2014 онд 1.2 сая тонн зэс экспортолно
“Тоон тойм” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Эрдэс баялгийн эдийн засагч, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж оролцлоо.
- Тэгэхээр зэсийн үнэ дэлхийн зах дээр унаад байна. Экспортын орлогод нөлөөлөх нь дамжиггүй. Ямар байдлаар, хэмжээгээр нөлөөлөх вэ?
2014 онд дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт ихсэж хэрэглээнээс давж байгаа. Нийлүүлэлт 2014 онд дунджаар 6% байхад хэрэглээ 5%-тай байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр 200 мянган цэвэр зэсийн илүүдэл гарчихлаа. Тэгэхээр энэ онд манай оронд зэсийн үнийг 6800 –гаар авсан.
Өнөөдөр Лондонгийн металлын биржэд 1 тонн цэвэр зэсийг 6.600 доллараар зарж байна. 200 доллараар буучихаад байна гэсэн үг. Цаашдаа ОУ-ын томоохон судалгааны байгууллагууд энэ 2014 оны зэсийн үнэ дунджаар 6.900 доллар байна гэсэн. Эхний саруудад унаж байна. Хойшид яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй. Өнөөдөр Хятадын зах зээлийн хэрэглээ их, дэлхийн цэвэр зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг ч гэсэн саарч байгаа. Энэ бол шууд нөлөөлж байна.
- Үнийн хувьд ОУ-ын шинжээчдийн таамаглалаар 6900 доллараар байвал айхтар алдагдалд орохгүй. Гэхдээ экспортын хэмжээний хувьд асуудал байна. энэ жил төсөвт 2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж тусгасан байдаг. 650 орчим тонныг Оюутолгой гаргах хэрэгтэй болоод байдаг. Эрдэнэт бол жилд 550 мянгыг гаргачихдаг шүү дээ. Оюутолгой дээр ийм хэмжээний баяжмалыг гаргаж чадах болов уу?
Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны 9 сард үйл ажиллагаа нь эхэлсэн. Монголд ч юм уу, эсвэл дэлхийн ямар ч орон байсан уурхайн баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод хэвийн хүчин чадалд хүрэхэд 3-6 сар хэрэгтэй байдаг. Одоо Оюутолгойн уурхай хүчин чадлаа авчихсан хэвийн байдалдаа орчихсон байгаа. Гагцхүү баяжмалыг Хятадын худалдан авагч, нийлүүлэгчид нийлүүлэх асуудал доголдоод байгаа.
- Яагаад?
Монгол улс нийтдээ 241 мянган зэсийн баяжмал экспортолсон.
Өнгөрсөн онд Оюутолгой 290 мянган зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. Энэ үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын 10 орчим хувь буюу 16 мянган тонныг л экспортод гаргасан. Өөрөөр хэлбэл зэсийн баяжмалаа Хятадын худалдан авагчдад борлуулсан.
Энэ оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлийг аваад үзвэл Монгол улс нийтдээ 241 мянган зэсийн баяжмал экспортолсон. Үүнээс Эрдэнэт үйлдвэр 137 мянга, Оюутолгой 77 мянга зэсийн баяжмал экспортод гаргасан . Хүчин чадлаар нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр сард 40 мянган тонн экспортолжээ. Оюутолгой сард 55 мянган тонн-ыг экспортлох ёстой ч эхний 3 сард 80 орчим тонныг экспортолчхоод байна.
Тоо хэмжээгээр нь аваад үзвэл 50 хувьтай л байна.Энд асуудал байгаа байх. Яагаад гэвэл Оюутолгойн уурхай баяжмалаа Монгол Хятадын хил хүртэл 80 км авто замаар тээвэрлэж байгаа. Энэ нь экспортод нөлөөлсөн тал бий. Хоёрдугаарт: Хятадынх хил гаальд зэсийн баяжмал нийлүүлэх асуудал удаашралтай байгаа. Хурдан шуурхай болгох талаар Монголын Оюутолгойн хувьцаа эзэмшигч нар Хятадын засгийн газарт тавьж байгаа.