Тонн зэс 6600 долларыг давлаа
2009.10.28

Тонн зэс 6600 долларыг давлаа

Лондоны металлын биржэд өчигдрийн байдлаар тонн зэс 6607 долларын үнэтэй байв. Харин өнгөрсөн даваа гаригийн арилжаагаар тус металл 6700 долларт хүрсэн нь энэ жилийн дээд ханш юм. Он гарсаар зэсийн үнэ тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд цаашид энэ өсөлт үргэлжлэх, эсэх нь сонирхолтой. Одоогийн байдлаар тус металлын ханш өнгөрсөн жилийн доод түвшин болох 2770 доллараас даруй 2.4 дахин өсөөд байна.

АНУ-ын эдийн засаг сэргэх хандлагатай болсон. Ялангуяа тус улсын барилга, орон сууцны салбарт эерэг шинж тэмдэг ажиглагдах болсон нь зэсийн үнэ нэмэгдэхэд хүргэж байгааг шинжээчид тайлбарлав. Түүнчлэн зэсийн томоохон хэрэглэгч болох Хятадын эдийн засаг хурдтай өсөж байгаа нь тус металлын ханшид эергээр нөлөөлжээ. Урд хөршийн цэвэр зэсийн импортын хэмжээ өнгөрсөн сард өмнөх сарынхаасаа 28.7 хувиар ихэссэн байна. Түүнчлэн ВНР компанийн Чили дэх Spence уурхайн ажилчдын цалингийн асуудал шийдэгдээгүй, үйл ажиллагаа нь доголдсон хэвээр байгаа учир зэсийн үнэ цаашид ч өсөх магадлал өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.