Х.Тэмүүжинг дэмжигчдийн клуб байгуулагджээ
2014.04.28
Х.Тэмүүжинг дэмжигчдийн клуб байгуулагджээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахыг эсэргүүцсэн хэсэг оюутнууд"Бид Х.Тэмүүжинтэй хамт" нэртэй клубийг байгуулжээ.
Тэд Х.Тэмүүжин гэх сайдын төлөө бус түүний эхлүүлсэн шинэчлэлийн ажлыг зогсоох гэж байгааг эсэргүүцэн тус клубээ байгуулсан гэв. Эдгээр залуус үйл ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр Чингисийн талбай, Нарантуул зах, Тэнгис кино театр зэрэг газруудаар явж иргэдийн гарын үсгийг цуглуулжээ. Тэд Хууль зүйн сайдыг огцруулахыг дэмжихгүй байгаа хүмүүсийн гарын үсгийг цуглуулж холбогдох хүмүүст нь хүргүүлэх юм байна.