
Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацааг дахин сунгажээ
2014.04.25
Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацааг дахин сунгажээ
УИХ-аас ажилласан жил, тэтгэврийн Даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталж, 1990- 2000 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцөл бүрдсэн юм.
Энэ хугацаанд 494.8 мянган иргэн бүртгүүлж, баталгаажилтын хуудсаа авсан ч хүндэтгэн үзэх болон аргагүй шалтгааны улмаас бүртгэлд хамрагдаагүй үлдсэн иргэд цөөнгүй байгаа юм байна. Тиймээс бүртгэлд хамрагдаагүй иргэд ирэх зургадугаар сарын 1 хүртэл даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах боломжтой болжээ.
Ингэснээр сүүлд бүртгүүлсэн иргэдийн баталгаажилтын хуудсыг есдүгээр сарын 1-ний дотор олгож, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн нэмэгдлийг тооцож олгохоор болжээ.