С.Одонтуяа: С.Эрдэнэ сайдыг биш яамыг нь шүүхэд өгсөн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүхэд өгсөн талаар нэр бүхий сайтад мэдээлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.
-Таныг С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгсөн гэх юм. Үнэн үү?
-Үгүй. С.Эрдэнэ сайдыг биш Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг шүүхэд өгөөд байгаа.
-С.Эрдэнэ сайд та хоёр сонгогдсон. Тэгээд ч ихэд дотно байдаг гэж ярьдаг. Юунаас болж шүүхдэлцэхэд тулаад байна?
Гол нь 1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргасан шүү дээ.
-С.Эрдэнэ сайд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, дээрх хууль УИХ-аар батлагдсан. Гол нь 1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргасан шүү дээ. Тэдгээр ээжүүдийн ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой гэж үзээд байгаа юм.
Миний хувьд гомдол гаргасан ээжүүдэд хууль эрх зүй, өмгөөлөгчийн туслалцаа үзүүлсэн. Тэрнээс бидний дунд хувийн ямар нэгэн өш хонзон байхгүй.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гадаад руу явсан байна лээ. Таныг яамыг нь шүүхэд өгснийг мэдсэн болов уу?
-Би энэ талаар өмнө нь С.Эрдэнэ сайдтай ярилцсан. Хохирсон ээжүүдийн асуудлыг нааштай шийдүүлэхийг дэмжиж байгаа гэсэн.