Ажилласан жилийг нөхөн тооцох хугацаа ирэх сарын нэгнээр дуусгавар болно
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуул,
2013.09.09

Ажилласан жилийг нөхөн тооцох хугацаа ирэх сарын нэгнээр дуусгавар болно

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт ирэх аравдугаар сарын нэгэнд дуусна.

Тус хуулийн хэрэгжилт наймдугаар сарын нэгэнд дуусах ёстой байсан ч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хугацааг нь сунгасан юм.

Учир нь, долдугаар сарын 30 гэхэд 260 мянган хүн л ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн байжээ. Иймээс хугацааг хоёр сараар сунгажээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгахгүй аж.

Мөн энэ оны наймдугаар сарын нэгнээс аравдугаар сарын нэгнийг хүртэл хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс тооцож, Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон байна.