Мөрдөх албаны тухай хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчидтэй уулзав
Мөрдөх албаны тухай хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчидтэй уулзав
2014.04.28

Мөрдөх албаны тухай хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилогдсон Мөрдөх албаны тухай хууль боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Батцогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар АНУ-ын Холбооны мөрдөх товчооны зөвлөх тусгай ажилтан Роналд Дилэйн Көртис, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны зөвлөх тусгай ажилтан Тимоти Жон Алтомар, АНУ-аас БНХАУ-ын Бээжин хотноо суугаа ЭСЯ-ны хуулийн атташе Рассэл Хант нарыг өнөөдөр /2014.04.25/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Батцогт, Мөрдөх албаны тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 40 зүйл заалттай Улсын Их Хурал дээр хэлэлцэж байна. Бид гадны орнуудын ижил төстэй байгууллагуудын туршлагаас судалсан хэмээгээд Мөрдөх албаны тухай хуулийн төслийн чиг үүргийг танилцууллаа.

Улсын Холбооны мөрдөх товчооны талаар тодруулж харилцан ярилцав

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь 107 жилийн түүхтэй юм байна. Холбооны мөрдөх товчоо нь өмнө нь аливаа гэмт хэрэг гарсны дараа хойноос нь хөөцөлддөг байсан бол эдүгээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллаж байгааг онцлон тэмдэглээд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирлыг 10 жилийн хугацаатай томилдог. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс ч чөлөөлөх эрх байдаггүй. Ингэснээр хараат бус, бие даасан хэлбэрээ хадгалдаг тухай УИХ-ын гишүүдэд танилцуулав.

Энэ үеэр Мөрдөх албаны тухай хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтнуудаас тус Улсын Холбооны мөрдөх товчооны талаар тодруулж харилцан ярилцав