Н.Удвал: Өнгөрсөн 2013 онд Монгол улс сүүлийн 23 жилдээ хамгийн өндөр төрөлттэй байсан
“Ийгл” телевизийн Бадарчийн Жаргалмаатай ярилцахаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал уригдлаа.
Олон улсын эх баригчдын өдрийг /2014.05.05/ угтан Эрүүл мэндийн яамнаас тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ 850 гаруй эх баригч Монгол улсын хэмжээнд байна гэсэн тоо баримт байгаа юм.
- Эх баригчид баярынхаа өдрийг хэрхэн, яаж тэмдэглэж байна вэ?
Тэгэхээр “Монголын эх баригчдын нийгэмлэг” гэж байдаг. Энэ нийгэмлэг санаачилж эх баригчдын зөвлөгөөнийг хийлээ. Онцолж хэлэхэд эх баригчид бол байгуулсан гавьяатай, өөрийнх нь ажлын үр дүн нүдэн дээр харагдаж, гар баригдаж байдаг. Яагаад гэвэл өнгөрсөн 2013 онд Монгол улс сүүлийн 23 жилдээ хамгийн өндөр төрөлттэй, хамгийн бага нас баралттай байсны үр дүнд хүн амын цэвэр өсөлтийн оргил жил байсан. Төрж байгаа хүүхэд болгоныг эх барьж авсан хүмүүс бол эрх баригчид.
Эх, үрсийг эсэн мэнд амаржуулж, эх барьж авахад эх баригчид онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Энэ жил бид гурван сая иргэнтэй болно. Мөн эх, үрсийг эсэн мэнд амаржуулж, эх барьж авахад эх баригчид онцгой үүрэг гүйцэтгэнэ. Мэргэжлийн талаас салбар дотроо түүчээ хүмүүс. Үүнээс гадна манай эх баригчид зөвхөн мэргэжлийн хүмүүс төдийгүй нийгмийн зүтгэлтэн гэдгээ энэ жилийн олон улсын эх баригчдын өдрөөр харууллаа. “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” уриан дор Эрүүл мэндийн яамныхан донорын цусаа өгч, хандивласан.
Ийм аян улс орон даяар өрнөж байгаа. Энэ өдрөөр 54 эх баригч донорын цусаа хандивласан. Түүнээс гадна СХД-ийн 13,15-р хороонд 150 эмзэг бүлгийн айлуудаар эх баригчид орж нөхөн үржихүйн зөвлөгөө өгч, эх хүүхдийг нь үзэж, зөвлөж буяны үйл хийсэн. Энэ нь эх баригчид сайн мэргэжлийн хүмүүс төдийгүй, сайн нийгмийн зүтгэлтнүүд гэдгээ харуулсан үйл явдал болж байгаа юм. Үүнийг бид өндөр үнэлж байгаа.
- Эх баригчдын залуу халаа болох дараагийн үеийг бэлтгэх ажил хэр байна вэ?
Яахав ерөнхийдөө бэлтгэгдэж байгаа. Эх баригчид дутагдалтай байна. Гурван яамны сайдын тушаалаар 1986 онд батлагдсан норм норматив, ажлын ачаалал байдаг. Тэрнээс хойш нэг ч шинэчилж гарсан удаа байхгүй. Сая эрүүл мэндийн яам эрүүл мэндийг дэмжих сангаас ажлын ачааллын судалгааг 150 мэргэжлээр гаргасан. 1986 онд баталсан норм, нормативаар дотрын нэг эмч өвчтөнийг 20 минут үзэхэд чанартай , үр дүнтэй тусламж үзүүлж чадна гэж тушаал, заавар тогтоогдсон байдаг. Судалгаагаар дотрын эмч нэг өвчтөнийг 8 минутад үзэж байна. Тэгэхээр энэ нь ачаалал хоёр дахин их, чанар тэр хэмжээгээр буурч байна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 850 гаруй эх баригч Монгол улсын хэмжээнд байна
Энэ нөхцөлд мэргэжлийн боловсон хүчнээ нэмэхгүйгээр эрүүл мэндийн хүсэн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдэхэд бэрхшээлтэй. Орон тоо гэдэг цаанаа мөнгөтэй, хүний нөөцийн асуудалтай байдаг. Тийм учраас эх баригчдыг тасралтгүй сургах ажил зайлшгүй шаардлагатай. Ганцхан эх баригч төдийгүй эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хямралын үе тохиолдож магадгүй гэдгийг хөдөө орон нутагт ажиллахад ажиглагдаж байгаа юм.
Туршлагатай ахмад үеийн хүмүүс бөөнөөрөө тэтгэвэрт гарахад дараа үе нь төдийлөн туршлагаа бүрэн хуримтлуулж чадаагүй хэсэг залгадаг. Ялангуяа эрүүл мэндийн салбар луу дайрч байгаа олон төрлийн үнэн худал мэдээллээс болоод эрүүл мэндийн салбарт ажиллах урам зориг нь мохож, ажлын байраа орхиж, ажлын байр зарлаад ирэхгүй байгаа сөрөг үзэгдлүүд энэ салбарт гарч байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...