40 залууг дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ
40 залууг дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ
2014.05.08

40 залууг дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ

Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийн албан ёсны эрхтэй “Форбес Монголиа” сэтгүүл нь дэлхийн бизнесийн орчны хэв маяг, соёл, технологи, энтертаймент, удирдахуйн ухаан, инновацийг Монгол Улсад оюуны өмчөөр бүрэн баталгаажуулан орон даяар  түгээн таниулж буй.

“Форбес Монголиа” сэтгүүл, Монголын залуучуудын холбоотой хамтран “40 нас хүртлэх 40 залуу” контентийг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. “Forbes Монголиа” сэтгүүл, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж буй “40 нас хүртлэх 40 залуу”-г  “Дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ” уриатайгаар шалгаруулалтанд бүхий л салбарт амжилттай яваа 40 хүртлэх насны залуус оролцох боломжтой.