"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2014.05.14

Х.Бат-Ялалт: Даруйхан нэгдэж эрүүгийн нөхцөл байдлын талаар ярилцах цаг болжээ

Сүүлийн үед онц ноцтой гэмт хэргийн дуудлагын тоо нэмэгдэх болсныг мэдээлэл шуурхай удирдлагын газрын мэргэжилтнүүд хэлж байгаа.

Хүн итгэхэд л бэрх дээрх хэргүүд бүгд архидан согтуурсан үедээ үйлдэгддэг болохыг ч хэлж байгаа юм. Тиймээс  нийгмээ цэвэр байлгах, ард иргэдээ аюул түгшүүргүй амьдруулахын тулд хуульчид нэгдэж ажиллах цаг болсныг иргэний нийгмийнхэн хэлж байна.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: “Өнгөрсөн 2,3 хоногийн дотор гарсан тэр аймшигтай хэргүүдээс сонсоход цаашдаа эрүүгийн нөхцөл байдал улам хүндрэх нь ээ. Энд бид улс орныхоо хэмжээний бодлогын асуудлыг хөндөж, даруйхан нэгдэж энэ асуудлын талаар ярилцахгүй бол хүнд болжээ.”