Зөрчилгүй санал дүгнэлт бүхий аудитын гэрчилгээ авлаа
Худалдан Авах Ажиллагааны Газар
2014.05.19

Зөрчилгүй санал дүгнэлт бүхий аудитын гэрчилгээ авлаа

 Үндэсний аудитын газраас Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны санхүүгийн тайланд аудит хийж “Зөрчилгүй санал дүгнэлт” аудитын гэрчилгээ олгов.

Уг санал дүгнэлтэд “Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан болох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлсэн” гэж дүгнэсэн байна.

Худалдан авах ажиллагааны газар нь цахим хуудсандаа байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах үүднээс “Шилэн данс” цэсийг байрлуулж, холбогдох мэдээллүүдээр баяжуулан ажиллаж эхлэв.

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭC