Х.Баттулга: Түүхэнд байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2014.06.04

Х.Баттулга: Түүхэнд байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ

Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаан зарлаж төмөр замын асуудлаар хэлэлцжээ. УИХ-д өргөн бариад байсан  "Төмөр замын шинэ шугам барих тухай" тогтоолын төслийг Засгийн газар эргүүлэн татаад байсан. 

Чухам ямар шалтгаанаар энэ төслийг татах болсон талаар олон янзын таамаг дэгдсэн. Төмөр замын асуудлыг өргөн барьсаны дараагаар Ерөнхийлөгч хоёр хөршийн тэргүүн нартай уулзсан. Мөн Ерөнхий сайд, ЭЗХ-ийн сайд нар ОХУ-д айлчлал хийж Ерөнхийлөгчтэй нь уулзсан. Энэ бүхний дараа УИХ-д өргөн бариад байсан төслөө татсан нь олон эргэлзээ бий болгоод байлаа. 

Харин Н.Батбаяр сайд үүнийгээ тарифийн асуудалд өөрчлөлт оруулахтай холбон тайлбарлаад буй. 

Тэгвэл өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас чухам ямар шийдвэр гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын ХМА-ны сайт дээр "Өмнө нь Улсын Их Хуралд өргөн бариад, буцааж татсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарим нэмэлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо" гэсэн ганцхан өгүүлбэр байгаа юм. 

Харин энэ талаар илүү их мэдээлэлтэй УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн олон нийтийн сүлжээгээр "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 100 жилийн түүхэндээ байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ..." хэмээн жиргэжээ.

Түүний жиргээ:

Засгийн газар төмөр замын бодлогын асуудалд чухам ямар өөрчлөлт хийв.

 Тэдний анхны төслөөр :

  • Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, 
  • Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар тус тус барина гэж заагаад байсан билээ.