Азийн орнуудын Төсвийн зарлагын удирдлагын хорооны ээлжит хуралдаан боллоо.
2014.06.13

Төсвөө хэрхэн удирдах талаар туршлага судлав

Азийн орнуудын Төсвийн зарлагын удирдлагын хорооны ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтаар Азийн 13 орны төлөөлөл оролцож, улс орнуудын  төсвөө зарцуулахдаа гаргадаг алдаа оноог хэлэлцэж туршлага солилцож байна. Манай улсын хувьд төсвийн зарлага хэдхэн жилийн дотор хурдацтай өссөн ч, өсөлтийг  хазаарлан тогтвортой байлгахад сүүлийн нэг жил амжилттай ажилласан гэж дүгнэжээ.

Хурлын үеэр гишүүдийн байр суурийг сонирхлоо.  

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

“Манай орон хэтэрхий бага төсөвтэй байсан. 2000 онтой харьцуулахад төсөл 16-18 дахин өс,сөн хөрөнгө оруулалт 40 дахин өссөн. Энэ өсөлт бидэнд эрсдэл дагуулаад байгаа юм. Өнөөдөр төсвийнхөө зардлыг бууруулья гэхээр шүүмжлэл, эсэргүүцэл, тогтворгүй байдал байгаа.

Харин Сангийн сайд Ч.Улааны үзэж буйгаар энэ буруу жишгийг засахын тулд өнгөрсөн жилийн төсвөөс эхлээд тодорхой дэвшил гаргасан гэв.

2012 оны улсын төсвийн алдагдал 7.8 хувьтай байсан бол 2013 онд 1.4 болтол нь буулгаж чадлаа. Өөрөөр хэлбэл орлого зарлага хоёрыг тэнцвэржүүлж чадсан хэмээв.

Сангийн яамны хэлтсийн дарга Ц.Амарсанаа:

“Төсвийн удирдлагаараа БНСУ их сайн жишээ болдог. Тэд мэдээллийн нэгдсэн цогц сүлжээг байгуулж чадсан. Төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, орлого, тайлагналаараа сайн байсан. Тиймээс бид тэдний программыг судалж байна” гэсэн юм.