Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжлээ
Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, батлуулахыг дэмжлээ.
Төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрөөс төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоомын нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлан зохицуулах, үйл ажиллагааг хянах, тоглогчийг мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, өртөмтгий тоглогчийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төсөл 7 бүлэг, 32 зүйлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдах Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журмыг батлах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах замаар зохицуулалт, хяналтын механизмыг хэрэгжүүлнэ.