Л.Гантөмөр гишүүн математикийн аваргуудад шагнал гардуулав
2011.03.30

Л.Гантөмөр гишүүн математикийн аваргуудад шагнал гардуулав

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль дээр өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Стандарт 2011” математикийн уралдааны аваргуудад шагналыг нь гардууллаа. Уг уралдааныг 1990 оны Математикийн улсын олимпиадын мөнгөн медальт, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн нэрэмжит болгон, өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Уралдааны аваргуудад шагнал гардуулах үеэрээ УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,


-“Бүх шинжлэх ухааны хаан нь математик, хатан хаан нь арифметик” гэдэг. Тиймээс Монголын бүх хүүхдүүдийг математикт дуртай, тамематикаар уралддаг болоосой гэж би энэ уралдааныг санаачилсан юм. Үүнийг маань дэмжиж энэ жилээс “Стандарт 2011” уралдааныг нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулах болсонд хүүхдүүдийнхээ өмнөөс баяртай байна. Цаашлаад бүх аймаг, нийслэл, улсын хэмжээнд энэ уралдааныг зохион байгуулаасай гэж би хүсч байна. Өнгөрсөн зургаан удаагийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүд бүгд дотоодын болон олон улсын их дээд сургуулиудад суралцаж байна. Монголын хүүхдүүд оюун ухааныхаа хүчээр улс орноо хөгжилд хөтлөх болтугай” хэмээн ерөөсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стандарт 2011” уралдааны аварга, “Орчлон” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Х.Балжинням, түүний ихэр Б.Давааням, дэд аварга, Г.Ган-Оргил, хүрэл медальт, н.Цэрэнпунсалмаа нарын хамт


Улсын математикийн олимпиадын 1990 оны мөнгөн медальт, УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн нэрэмжит “Стандарт 2011” уралдаанд дүүргийн бүх сургуулиудийн 1-11 дугээр ангийн 1537 сурагч оролцож, 48 сурагч медальт байранд оржээ. Тодруулбал, “Орчлон” сургуулийн сурагчил 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авч сургуулиараа тэргүүн байр, Лаборатори нэгдүгээр сургууль 3 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль авч дэд байр, “Хобби” сургууль 1 мөнгө, 2 хүрэл медаль авч гуравдугаарт байрт шалгарчээ. “Стандарт 2011” уралдааны онцлог нь математикийн гүнзгийрүүлсэн сургалт болон олимпиадын программаар бус, энгийн сургалттай сургуулиудын хичээлийн программаар сурагчдыг өрсөлдүүлдэг тул ерөнхий боловсролын бүх сургуулиудын сурагчид оролцох боломжтой, тэднийг математикт дур сонирхолтой болгоход чиглэсэн аж. Өнгөрсөн долоон удаагийн уралдааныг Л.Гантөмөр гишүүн ивээн тэтгэж зохион байгуулсан бөгөөд энэ жилээс Математикийн багш нарын холбооноос уг уралдааныг дэмжин нийслэлийн бусад дүүргүүдэд нэгэн зэрэг зохион байгуулсан байна. Тиймээс удахгүй “Стандарт 2011” нийслэлийн уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байгаа аж

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.