Эрүүл мэндийн сайд “Санте Сюд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Францын “Санте Сюд” төрийн бус байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөх Симон Мартин болон “Байгууллагын хөгжлийн бодлого” төслийн багийн төлөөлөгчдийг 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзан, санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Н.Удвал: Монгол улсын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Ялангуяа Архангай аймагт хэрэгжүүлж байгаа “Байгууллагын хөгжлийн бодлого” төсөлд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамрагдсан нь тэдэнд алсын хараатай ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд цаашид энэхүү төслийг бусад аймгуудад хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дурдсан.
Мөн энэ удаагийн уулзалтын үеэр аймаг, сумын түвшинд сургагч багш бэлтгэх, цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг хэрхэн өргөжүүлэх талаар ярилцлаа.
Симон Мартин Эрүүл мэндийн сайд Н.Удвалд найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд "Санте Сюд" ТББ , Монгол улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.