Монголчууд очно
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.07.07

Монголчууд очно

Өнгөрсөн оны улсын төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр төсвийн зарим ерөнхийлөн захирагч гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн талаар хөндсөн юм.

УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Манай яамны ажил бол гадагшаа явах шүү дээ. Томилолтын зардал хэтэрсэн нь долларын ханш өссөнтэй холбоотой” гэсэн тайлбар хийсэн. Үнэхээр ч гадаад харилцаагаа хөгжүүлэхийн тулд монголчууд очиж уулзахаас аргагүй.

Харилцаа, холбоо хөгжсөн гээд и-мэйл шидчихээд суугаад байлтай биш. Ерөнхий сайд гадаад томилолтыг хязгаарлах тухай мэдэгдэхдээ энэ салбарын онцлогийг бодолцох учиртай байж.

Монгол Улс уул уурхайн баялгаа дэлгэж, дэлхий нийтийн анхааралд өртөн манайхыг зорих зочид нэмэгдэж буй.

Хэдий тийм ч хөгжиж буй орон хэвээр учраас АНУ шиг “Та нар ир” гэх аргагүй.

АНУ-ын Конгрессийн гишүүдийн бараг 70 хувь нь гадаад томилолт авч үзээгүй байдаг гэнэ. Учир нь тэд дэлхийн том гүрнүүдийн нэг, ийш тийш яваад байх шаардлага бага гардаг.

Харин Монгол Улсад эсрэгээр байгааг бодолцох ёстой байжээ. Тэгэхээр зардал хэтрүүлсэн гэсэн “ялаас” хөөрхий Л.Болд сайдын салбарыг ялгаж үзэх учиртай байх нь.