
2025.06.26
МОНГОЛ УЛС ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОН БОЛЛОО
Узбекистаны Самарканд хотод болж буй НҮБ-ын “Төрийн албаны форум”-ын үеэр Монгол Улсыг цахим засаглалын дэлхийн жишиг 12 улсын нэгээр албан ёсоор нэрлэлээ.
Энэ бол энгийн үнэлгээ бус Төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртлаас салгаж илүү ойр, илүү хурдан болсны үр дүн.
Энэ бол төр, иргэн, хувийн хэвшлийн хамтдаа бий болгосон амжилт юм.
ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- e-Mongolia систем
- 1200 төрийн үйлчилгээ
- 2 сая хэрэглэгч буюу насанд хүрсэн иргэдийн 80%
- Цахим шилжилтийн индексээр:
- 2022 онд 18 байр урагшилсан
- 2024 онд дахин 28 байр ахиж, дэлхийд 46-д жагсаж байна.