Гамшигт үзэгдэлийн дараа
2014.07.29

Архангай Хашаатад 10 жилийн өмнө гамшигт үзэгдэл болж байжээ

“Гадны улс орнуудад хүчтэй хар салхи болжээ” гэж дуулж байснаас Монгол Улсад ийм гамшиг болно хэмээн төсөөлж ч байсангүй.

Энэ сарын 26-нд Архангай аймгийн нутаг дэвсгэрт хүчтэйхуй салхины улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал тохиолоо. Эх сурвалжийн өгүүлснээр салхины хурд 50 метр секунд хүрсэн гэнэ.

Байгалийн гамшигг үзэгдлийн үеэр таван өрх айлын гэр, гурван байшин нурсан байна. Хүчтэй салхинд “Маяти” маркийн автомашин шидэгдэж 50 настай эрэгтэй Ц нас баржээ. Мөн 83 настай Б, 40 настай А, 32 настай Ц, 38 настай Ц, 11 настай Д,Д, нэг настай Д нар хүндэвтэр гэм- тэл авч эмнэлэгт хүргэгдэв.

Эх сурвалжийн мэдээллээр дээрх хүмүүсээс гэмтлийн байдлаас нь шалтгаалж сум, орон нутгийн эмнэлэгт эмчилж буй юм. Харин нарийн шинжилгээ өгөх шаардлагатай дөрвөн иргэн Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хандсан аж.

Гамшгийн улмаас хүн амь насаа алдаж, бэртэж гэмтэхээс гадна 200 гаруй толгой мал хорогдсон мэдээлэл байна.

Энэ бол урьдчилсан мэдээллээр гаргасан тоо. Албаныхан тухайн газарт хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж буй юм. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хохирол амссан иргэдэд тусламж үзүүлэх арга хэмжээг өрнүүлжээ.

Дашрамд дуулгахад, Хашаат сум нь аймгийн төвөөс 100 гаруй км-ын зайтай аж. Тус сумын Номгон багийн нутагт одоогоос 10 жилийн өмнө хүчтэй шуурга болж олон тооны мал хорогдож, айлын гэр нурж, байшингийн дээвэр хуурч байсныг нутгийн иргэд хэллээ. Түүнчлэн тус багийн нутагт зам тээврийн ноцтой ослууд ч бүртгэгдэж байсан удаатай аж.

Гамшигт үзэгдэл болно гэж иргэд төсөөлөөгүй аж

Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн нутаг хэсгээр уг гамшигт үзэгдэл болсон. Ингэхдээ оройн 19.30 цагийн үеэс анхны дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгдсэн байна.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Хашаат сумын Номгон, багийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аадар бороо орсны улмаас хүний амь нас эрсэдсэн. Талийгаач Улаанбаатар хотын хүн.

Тэрээр 2.5 тоннын жинтэй “Маяти” маркийн автоманшн жолоодож явсан юм билээ. Мөн “Тоуоta Ргаdо”, “Нуundа” маркийн машин салхинд хийссэн. Азаар автомашинд хүн байгаагүй.

Түүнчлэн 11хүн гэмтэл авч, 200 гаруй мал хорогдсон мэдээлэл ирсэн.

Онцгой байдлын албан хаагчид шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогоор хохирлын хэмжээг тогтоож байна. Улмаар үхсэн малыг устгана. Дээрээс нь айлуудын цонх хагарсан, дээвэр хуурсан тохиолдол олон бий” гэлээ.

Байгалийн гамшиг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэгчээр гамшигт үзэгдлийн талаар урьдчилсан ямар ч мэдээлэл албаныханд байгаагүй аж. Өөрөөр хэлбэл энэ сарын 26-нд болсон гамшигт үзэгдэл “гэнэтийн” байдлаар манай улсад айлчилжээ.

Нийслэлд гамшгийн дуудлага нэмэгдэж байна

Гамшиг тохиолдсон тухайн өдөр нийслэлд гал түймрийн нэг, зөрчлийн нэг, аврах ажиллагааны нэг, мал хорогдсон нэг, зам тээврийн осол хоёр, мэдээллийн долоон дуудлагатайгаар онцгой байдлынхан ажиллажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн XX хороо, Хуандай амөгсөөд “Арцат” гэдэг газар иргэн Ц-гийн 10 гаруй хонь, ямаа аянганд цохиулж үхсэн мэдээлэл мөн өдрийн 14.20 цагт албаныханд ирсэн аж. Мэдээллийн дагуу уг газарт очиход, 15 толгой бог малаянганд цохиулсан байсныг устгалдоруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Мөн Налайхдүүргийн нутгаар өдрийн 14.00цагийн орчим түр зуурын дуу цахилгаантай бороо орсны улмаас “Хайрхан Уулын бэл” хэмээхгазар бумбын тахилгын ёслолд оролцож байсан 28 настай эрэгтэй аянганд цохиулж нас баржээ. Тэрээр аянга буух үед утсаар ярьж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ өдөр тус дүүргийн I хорооны нутаг Байтаг богд” амралтын газрын ойролцоо зусч байсан иргэн Н-ийн таванханатай гэр дээр аянга буужээ. Гэрт гурван хүүхэд байсан аж.

Тэд аянганд цохиулж гар, хөл нь бага зэрэг түлэгдсэн мэдээллийн дагуу дүүргийнцагдаа, эмнэлгийн байгууллагууд ажиллажээ. Улмаар 8-13 насныхоёр эрэгтэй хүүхдийг Түлэнхийн төвд, зургаан настай охиныг дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Түр зуурын хүчтэй аадар бороо, шуурганы улмаас нийслэлчүүд ч хохирол амссан аж. Албаны эх сурвалжийн мэдээллээр Чингэлтэй дүүргийн XIX хороо, “Мобиком”- ын зуслангийн Баруун талд Булагийн эхэнд амьдардаг айлын байшингийн  дээврийнтөмөр хуурч унасан байна. Мөнтус дүүргийн байшингийн дээвэр хуурч таван ханатай гэр дээрунажээ.

Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, 61-ийн гарам, Жаргалант тосгонд гэр нурж, нялх хүүхэд, хөгшин хүн дарагдсан мэдээлэл ирсэн бол Тахилтын III гудамжид хураалттай мод нурж гэр, автомашин дээр унасан байна. Уг мэдээллийн дагуу тухайн газарт очиход “Автима” маркийн машин дээр хашаа барихаар хураасан мод унаж, улмаар гэрнйн хойд хэсгийг цөмөлжээ.

Мөн Сүхбаатар дүүргийн XIX хороо, Хандгайтын зуслан “Богинын ам”-анд цахилгаан шугамын тулгуур мод айлын гэр дээр унасан байна. Эдгээр ослын дуудлага бүрт онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангав.

Т.Бадрал: Гамшиг ослын мэдээ цаг агаарт дурьдагдаагүй байсан

Онцгой байдлын ерөнхий газрын эд дарга Т.Бадралаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Архангайд байгалийн гамшиг 5олж нэлээд хохирол учирлаа. Онцгой байдлын ерөнхий газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Архангай аймгийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 26-ны 18.00 цагийн үед анхны дуудлага ирсэн. Тус аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хөөвөр” гэдэг газар зусч байсан таван айлын гэр, таван байшин, гурван машин салхинд хийссэн гэсэн мэдээлэл бий.

Энэ үеэр хүчтэй салхилж, өндөр, бороо орсон нь гамшигт үзэгдэл  юм. Уг мэдээллийн мөрөөр онцгой байдлынхан тухайн газарт шөнийн 01.00 цагт очиход, нэг хүн насбарж, есөн хүн гэмтэл авсан байсан. Дээрээс нь 200 гаруй мал хорогдсон мэдээлэлтэй байна.

Урьдчилсан байдлаар хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Одоохондоо хохирлын хэмжээггаргаагүй. Аймгийн Онцгойкомисс яаралтай хуралдаж цагдаа, хүн болон мал эмнэлэг, цаг уурорчны шинжилгээ зэрэг газраас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан.Ойролцоогоор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

-Бэртэж, гэмтсэн иргэдэд ямар тусламж үзүүлээд байна вэ?

-Аюулт үзэгдлийн улмаас гэмтэж, бэртсэн иргэдэд эмнэлгийнүйлчилгээ үзүүлж байна. Хүндгэмтэлтэй хүмүүсийг энэ сарын27-ны 18.00 цагийн үед Нийслэлдавчирсан. Гэмтлийн эмнэлэгт 3-4хүн бий. Бусад нь хөнгөн гэмтэлтэйучир сумын эмнэлэгт эмчлүүлжбайлаа.

-Байгалийн онц аюултай үзэгдэл болно гэдгийг урьдчилан мэдээлэх боломж байгаагүй юу?

-Цаг агаарын мэдээлэл төвийн,баруун, зүүн бүсэд хуваагдаж гардаг. Энэ нь техник, технологийнхэрэгсэлтэйгээ холбоотой байх.Аюулт үзэгдэл болсон газар 5-10км-ын тойрогт болсон. Тэгэхээр цагагаарын мэдээлэлд дурьдагдаагүй байсан.

-Гамшгийн бүсэд ажиллаж буй албан хаагчдад дутагдалтай зүйл байгаа болов уу?

-Тоног төхөөрөмжийн хувьд санаа зоволтгүй. 2013 онд аврагчдын багаж, төхөөрөмж шинэчлэгдсэн. Тэр тал дээр асуудалгүй.

-Гамшигт үзэгдлээс болж хохирсон тохиолдолд хохирлыг хаанаас гаргадаг вэ?

-Аймгийн Онцгой комиссоосгаргана. Гэхдээ нэг асуудал бий.Даатгалын асуудал яригдана. Хүн, мал, эд хөрөнгө даатгалтай байсан уу. Монголчуудын ихэнх нь даатгалд хамрагдаж чадахгүй байгаа.

Энэ тохиолдолд аймгийн Онцгой комисс хуралдаж, Засагдаргын нөөц хөрөнгөөс гаргахучиртай. Бүр боломжгүй гэвэл Улсын онцгой комиссоос гаргах байх.