Авто худалдааны цогцолборт барилга барих зориулалтаар газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгоно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Авто худалдааны цогцолборт 10,1 га газрыг худалдаа үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, газрын байршлыг тогтоох тухай А/647 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараах байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ.
Үүнд:
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-Б” барилга 14-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-А” барилга 13-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-Б” барилга 12-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 3” барилга 11-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 4” барилга 10-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.2 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 8” барилга 9-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.2 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 8-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 7-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
· Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 6-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 5-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 4-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2014 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.