Мэндчилгээ
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа
2014.07.10

Мэндчилгээ

Монгол түмэндээ дэлгэр дэлхийд ганцхан цэнгэл Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндчилгээг Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа ергөн дэвшүүлж, сайн үйл хуран цогцлохын өлзий дэмбэрлийг ерөөе.

Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх их үйлсэд чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар сэтгэл нийлэн хөдөлмөрлөх Монголын авто замчдын алдар, ажлын амжилт үеийн үед үргэлжлэн хөгжиж алтан шар замын буян хишиг ашид мөнх ивээж ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

Өвөг дээдсийн минь гал голомтоо асаан, үеийн үед бишрэн дээдэлсээр ирсэн Монгол нутагт ямагт хийморийн салхи шившиж, замчид, зам хэрэглэгчид та бүхний минь сэтгэл баяр жаргалаар дүүрэн байж баяр наадамдаа сайхан наадаарай.

Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа