Ахмад инженер урмын үгээ хайрлав
Ахмад инженер Ч.Сүхбаатар нь 1941 онд Хэнтий аймгийн Галшир суманд төрсөн.
2014.06.10

Ахмад инженер урмын үгээ хайрлав

Өнөөдөр 2014 оны 6-р сарын 2-ны өдөр замын ахмад инженер Ч.Сүхбаатар Монголын авто замчдын холбоонд хүрэлцэн ирж шинэ ажлын өрөөнд орсонд нь баяр хүргэн ажлын амжилт хүсэн дурсгалын зүйл гардууллаа.

Ахмад инженер Ч.Сүхбаатар нь 1941 онд Хэнтий аймгийн Галшир суманд төрсөн.  

Улаанбаатар хотын Төмөр замын техникумд суралцаж 1962 онд Монголын анхны авто замын гүүрийн техникч, 1976-1982 онд МУИС-д суралцаж Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, 1982-1984 онд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн дэргэдэх оройн Их сургуульд суралцаж эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн Авто замын салбарт 50 орчим жил ажиллаж байгаа юм.