Нээлттэй хаалганы өдөр болно
Автозамчдын холбоо нь өдөрлөгийн арга хэмжээний үеэр ажлаа танилцуулна
2014.05.17

Нээлттэй хаалганы өдөр болно

Зам, тээврийн салбар ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2014.05.18 өдөр зохион байгуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр Зам тээврийн яам, харьяа газрууд, Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төв, Монголын авто замчдын холбоо, хувийн хэвшлийн компаниуд оролцож шинээр хэрэглэж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хийж буй ажлаа танилцуулна.

Автозамчдын холбоо нь өдөрлөгийн арга хэмжээний үеэр ажлаа танилцуулахаас гадна дараах сургалтуудад бүртгэх гэж байна. Үүнд:

  • Авто замын төсөвчний анхан шатны сургалт
  • Механизмчний сургалт /Автогрейдер, авто ачигч, эксковатор/
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт
  • Хүний нөөцийн менежерийн сургалт