Л.Энх-Амгалан гишүүн авто ослоор амиа алдаж байгаа иргэдэд сэтгэл зовнив
Авто осол
2014.03.18

Л.Энх-Амгалан гишүүн авто ослоор амиа алдаж байгаа иргэдэд сэтгэл зовнив

 УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан идэвхитэй жиргээчдийн нэг.

Өдөр бүр ямар нэг сонирхолтой зураг, сэдвээр жиргэж байдаг. Тэгвэл өчигдөр авто ослоор олон хүн амиа алдаж байгааг сануулжээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Өнгөрсөн онд ослоор 3000 хүн амь насаа алджээ. Хүн амд ногдох авто ослын тоогоор манайх дээгүүрт бичигдэж байна.

Гайхуулах үзүүлэлт биш”  хэмээн жиргэсэн байна. Замын цагдаагийн газраас гаргадаг тооцоогоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь их байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үүнийг анхааралдаа авчээ.