Монгол улс 2013-2016 оны хооронд нийслэл хотыг бүх аймгийн төвүүдтэй холбох 4100 км авто замын ажлыг хийхээр төлөвлөсөн билээ.
2014.01.28
Монголын авто замын салбарын үзэсгэлэн
“ROAD EXPO MONGOLIA 2014” олон улсын үзэсгэлэн конференц ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт ордонд болох гэж байна.
Тус арга хэмжээгээр гадаад, дотоодын авто замын эрдэм шинжилгээний байгууллага, техник, технологи материал ханган нийлүүлэгч нар, авто замын компаниуд, замын техникийн операторын сургалт явуулдаг төвүүд, хөдөлмөрийн бирж зэрэг олон байгууллагууд оролцох юм.
2014 оны 3-р сарын 21, 22-нд зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.